Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2014 оны 6 сарын 17-нд Нью-Йоркийн дуудлага худалдаанд тавигдах гэж буй «Британий Гвиана» нэртэй домогт шуудангийн маркийг Sotheby’s дуудлага худалдааны пүүс 20 сая хүртэл долларын үнэд хүргэх зорилготой байгаа ажээ.
Нэг центийн өртөгтэй, найман өнцөгт марк нь 1856 онд Их британы Гвианад (одоогийн Гайана) гарч байжээ. Уг ховор загвар дээр шуудангийн хорооны эрхлэгч Э.Уайтийн гарын үсэг байдаг байна. Сонирхолтой, ээдрээтэй түүхтэй цорын ганц хувь хадгалагдан үлдсэн энэ маркийн тухай, цуглуулагчид маш өндөр үнэлгээ өгдөг ажээ.
1. 1873 онд Демерара хотхонд 12 настай нэгэн шотланд сурагч авга ахынхаа захианууд дундаас «Британы Гвианаг» анх олжээ. Маркны талаар түүний шуудангийн маркнуудын каталогт дурьдаагүй байсан учраас хэдэн долоо хоногийн дараа хүү өөрийн таньдаг марк цуглуулагч Н.Р.Мак-Киннонд маркийг хэдхэн шиллингээр зарсан байна. одоогийн ханшаар ойролцоогоор 0,5-2,5 америк доллар) 5 жилийн дараа марк түүнээс Ливерпулийн худалдаачин Томас Ридпатад шилжсэн бөгөөд тэрээр дэлхийн хамгийн ховор маркнуудын нэгийг эзэмшигч гэдгээ сүүлд мэджээ.

2. 1878 он (зарим нэг эх сурвалжийн мэдээгээр 1880 онд) Ридпат түүнийг барон Филипп фон Феррарид 150 фунт стерлингээр (750$) зарсан байна. Үүнээс хойш марк алдартай болж, үнэ нь огцом өсчээ.
3. Гараас гарт дамжин удаан хугацаанд аялсны дараа уг марк нь 1980 онд 935 мянган доллараар худалдан авсан америкийн саятан Жон Дюпонд (John du Pont) очин, тэрээр түүнийг банкны сейфинд хадгалжээ. 1997 онд Жон Дюпон найзыгаа хороосон хэргээр шоронд хоригдох ял сонссон бөгөөд ялаа эдэлж байх үедээ 72 насандаа таалал төгссөн байна.
4. «Британы Гвиана» нэртэй шуудангийн марк.
5.
6. «Британы Гвиана» шуудангийн марк нь 2014 онд шинэ эзэнтэй болох ёстой юм. Энэ ховор маркны эзэмшигч нь хэн болохыг бид тун удахгүй мэдэх болно.