Жинхэнэ сицил пиццаг хэрхэн хийдэг вэ?

2014-06-15, 00:10
16,031
Пиццанд дургүй хүн гэж ховор болов уу. Тэр тусмаа, Итали пиццаг үгээр хэлэшгүй амттай гэдэг. Өнөөдөр танд Сицил пиццаг хэрхэн хийдэг тухай фото сурвалжлагыг орчуулан хүргэе. Үнэхээр амттай харагдаж байна шүү.
Жинхэнэ сицил пиццаг хэрхэн хийдэг вэ?


1. Сицил пиццаны газар болгон, тэр ч байтугай хамгийн жижигхэн пиццаны газар ч гурлын сонголтонд их няхуур ханддаг байна. Ер нь, хэдэн арван жилийн явцад шалгагдсан тэр л гурлын тээрмээсээ гурилаа худалдаж авдаг ажээ.



2. Уламжлал ёсоор Сицилд пиццаг оройн хоолонд өөрөөр хэлвэл 19 цагаас иддэг байна. Тиймээс пиццаны тогооч нарын ажил голдуу орой эхэлдэг. Ойролцоогоор 16 цагаас хийх тоо хэмжээнээс хамаарч гараар эсвэл тусгай төхөөрөмжинд гурилаа зуурч эхэлдэг байна.



3. Тогооч төхөөрөмжинд гурилаа хийж байна. Өнөө орой тэр 50 пиццаны зуурмаг бэлдэх ёстой.



4. Мөн чулуун зуухаа галлана.Тоосго бараан өнгөтэй байна гэдэг зуух хараахан сайн халаагүй гэсэн үг. Тоосго цайх үед (тийм зуухны хэм 400 градус орчим байдаг) пиццаг хийж болно.



5. Зуухнаас сайхан дулаан ээж, энэ хооронд пиццаны тогооч машинд бүх зүйлийг (гурил, оливын тос, эсгэгч, ус, давс) хийж, түүнийг ажиллуулна. Машин гурлыг цаг орчим зуурна. Зуурмаг их удаан холилдох учир халалтаас урьдчилан сэргиийлж, машины ажиллах хурдыг гараараа холиход таарахаар тохируулна.



6. Энэ жижигхэн эсгэсэн гурилан бөмбөлөг нь пицца болох юм.



7. Хамгийн хэцүү нь энэ бөмбөлөгийг таслахгүйгээр зөв хавтгайлан бин болгох явдал юм. Элдүүр хэрэглэхийг хориглоно! Зөвхөн гараараа.



8. Дараа нь бүх бин дээр улаан лоолийн соус нимгэн түрхэнэ. Тиймээ, жинхэнэ сицил пицца маш нимгэн байх ёстой!



9. Хэрвээ улаан лоолийн соустай бин дээр моцарелла бяслаг цацан, чидун жимс нэмбэл «Маргарита» пицца болно.



10. Харин өнөө орой бид янз бүрийн хачиртай олон пицца хийнэ, үүнд зориулан өөр өөр бяслаг хэрэглэнэ.



11. Бяслаган суурин дээр үлдсэн зүйлсийг (амтат чинжүү, анчоус загас, сонгино, өндөг, мөөг, артишок, гахайн утсан мах, болон бусад олон зүйлсийг өөрийн сонголтоор) хийнэ.



12. Үүний дараа пиццаг зууханд хийнэ. Хоёр дах хамгийн хэцүү зүйл бол хүрзээр пиццаг зууханд аятайхан тавих юм. Хэрвээ санамсаргүй пиццаг гэмтээвэл, түүнийг шууд л шатаж буй цог руу хаядаг.



13. Зууханд пиццануудыг нилээд шигүү тавьдаг. Хэсэг хугацааны дараа пиццаны тогооч жигд болгохын тулд пиццануудыг эргүүлдэг. Пиццануудыг байрнаас нь хөдөлгөхгүйгээр эргүүлнэ, тэгэхгүй бол нэг талаасаа заавал түлэгддэг.



14. Дөнгөж сая зуухнаас гаргасан сицил пицца— мамма мия, ямар гоё, амттай харагдаж байна вэ!



15. Сайхан хооллоорой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()