Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Амьтны хүрээлэнд амьтадтай харилцах харилцааны талаар сургалт зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр ажилчид амьтдыг зугтвал хэрхэн хандах, хэрхэн зогсоох талаар суралцдаг байжээ.
Харин саяхан энэ төрлийн сургалт Лоро-Паркт болсон бөгөөд малын эмчээс болоод сургалт амжилтгүй болсон байна.
Metro сайтын мэдээлж байгаагаар 35 настай амьтны хүрээлэнгийн ажилтан сармагчингийн дүрд хувирсан байсан бөгөөд сармагчингийн гаргадаг үйлдлүүдийг гаргаж эхэлсэн гэнэ. Энэ үед түүний хамтрагчид сармагчинг зугаатаалгахгүй хэмээн барьж авсан аж. Сургалтандаа хамаг анхаарлаа төвлөрүүлсэн ажилчид малын эмчийг төдийлөн анзаараагүй байсан бололтой. Малын эмч сармагчингийн баг дотор хүн байгаа гэж бодоогүй учир амьтны хүрээлэнгийн ажилчдад туслахаар ухасхийжээ.
Сармагчинг зугатахаас сэргийлж малын эмч түүний хөл рүү нь буудчихсан гэнэ. Буудалт амжилттай болж харин сармагчингийн дүрд хувирсан Испани залуу газарт унажээ. Ийнхүү зугатаж буй амьтныг зогсоосныхоо төлөө магтаал сонсох болов уу хэмээн найдаж байсан ч, түүнийг буудахаа зогсоо хэмээн ажилчид орилцгоожээ. “La Opinión de Tenerife” сонингийн мэдээллээр бэртсэн залууг эмнэлэгт хүргэж анхны тусламж үзүүлсэн байна.
“Амьтны хүрээлэнд энэ төрлийн сургалт байнга зохион байгуулагддаг. Харамсалтай нь хамгийн сүүлийн сургалтаар манай ажилтан гэмтчихлээ. Сургалтын талаар мэдээлэл аваагүй байсан малын эмч үйлчлүүлэгчдэд туслахаар ирж ийнхүү манай хүнийг гэмтээчихсэн. Курс эмчилгээний дараа ажилтны маань бие сайжирсан бөгөөд одоо тэрээр ажилдаа эргэн орсон”-хэмээн Лоро-паркийн нарийн бичиг ярьжээ.