Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Баавгай нохойнуудаас зугатан ийнхүү цахилгааны шонгийн дээр гарсан байна. Орой дээр нь гарсны дараа ядарсан баавгай унтаж амрахыг хүссэн бололтой. Гэвч эвтэйхэн байрлалаа олсон баавгайг удаан амраасангүй. Хотын цахилгааны хангамжийг хариуцсан байгууллагын ажилчид ирж, баавгайг шонгоос буулгахаар болжээ.
Ажилчид буудах гэж байсан боловч баавгай өөрөө сэрж, эргэн бууж ирсэн байна.
“Биднийг ирэхэд баавгай аль хэдийн шонгийн орой дээр гарсан байсан бөгөөд ядарсан бололтой унтаж байсан юм” -хэмээн ажилчдын нэг хэлжээ.
Mail Online-ы мэдээлж байгаагаар баавгай буухдаа цахилгааны ганц ч утсыг гэмтээгээгүй бууж чадсан гэнэ. Мэдээж хэрвээ баавгай санаандгүй байдлаар цахилгааны утсанд хүрсэн бол үхэх аюултай байсан.
Дээрх үйл явдал Канадад элбэг тохиолддог бөгөөд бүгд сайхан төгсгөлтэй байдаггүй. Өмнө нь нэгэн баавгай өөрөө буухыг хүсэхгүй байсан бөгөөд аврах ажиллагааны үеэр тогонд цохиулан үхэж байсан байна.
Шон дээр гараад тогонд цохиулж байсан азгүй тохиолдолуудыг доорх бичлэгээс үзээрэй.
Видео.