LG-ийн “GA-B409 SLQA” цувралын шинэчлэгдсэн хөргөгчүүд

2014-05-31, 19:55
3,863
Зуны халуун цагт бүтээгдэхүүнийг хадгалах асуудал хамгийн ихээр тавигддаг тул аливаа гал тогооны төв нь хөргөгч болдог. Хөргөгчний боломжуудаас хүн бүрийн эрүүл мэнд мөн бүтээгдэхүүний чанар, амт шалтгаална.LG Electronics компаний хөргөгчүүд ньхамгийн шинэ технологиор хангагдсан бөгөөд тэдгээрт бүтээгдэхүүнийг хадгалах бүх асуудлууд төдийгүй загварын онцлогуудыг ч тооцсон болно.
LG-ийн “GA-B409 SLQA” цувралын шинэчлэгдсэн хөргөгчүүд


Шинэчлэгдсэн загвартай LG GA-B409 SLQA  цувралын "LG Total No Frost" хөргөгч нь ямар ч өрөөний дотоод засалд тохирно. Энэ хөргөгчинд хүүхдийн хамгаалалтын функци болон хаалганы жинг хэмжих боломж бий. Аливаа хөргөгчний хамгийн чухал зүйл нь түүн дотор хадгалагдаж буй бүтээгдэхүүнүүдийн амин дэм ба түүнд агуулагдах ашиг тустай орцуудыг хадгалах чадвар юм. "Moist Balance Crisper" технологи нь бүтээгдэхүүнийг шинээр нь хадгалах хугацааг бараг хоёр дахин уртасгадаг. LG Total No Frost технологи нь бүтээгдэхүүнийг хөлдөөх үед цан цохиулдаггүй, мөн бактерийн эсрэг жийрэг нь хөргөгчний хоёр тасалгаанд хамгийн тохиромжтой температурыг барьж байдаг.

Үүнээс гадна, олон урсгалт хөргөх систем LG Multi-air flow нь бүр дээд талын тавиур дээрх бүтээгдэхүүнүүд ч шинэ хэвээрээ удаан хадгалагдахаар тасалгааны доторх хүйтэн агаарыг хуваарилдаг. Хөргөгчнүүдийн хөлдөөх хэсгийг гэсгээх хэрэггүй тул энэ нь хөргөх хэсэг дэх чийгшил болон эвгүй үнэрийг аль болох бага байлгадаг. Хүйтэн агаарын урсгалын жигд тархалт нь хөргөгчний тасалгаануудыг түргэн хөргөх боломжийг өгдөг.

Мөн түүнчлэн LG компаний гайхалтай бүтээгдэхүүн буюу хүнсний ногоо ба жимс хадгалах хэсгийн тагны тусгай үүр бүхий гадарга нь чийгшлийн хэмжээг оновчтой түвшинд байлгах боломжийг өгдөг. Гадаргын шинэчлэгдсэн бүтэц нь шингэрсэн агаар “үүрнүүд”  дотор хуримтлагдан, бүтээгдэхүүнийг муутгахаас хамгаална. Ингэснээр хүнсний ногоо болон жимс нь чухал бичил элементүүдээ бас гадаад үзэмж болон амт, чанараа хадгалдаг. Энгийн улайсдаг чийдэнгийн оронд гэрлэн диодны гэрэлтүүлгийг ашигласан нь гэрэлтүүлгийг, тэр дундаа доод талын тавиуруудын гэрэлтүүлгийг 47% сайжруулах боломжийг өгсөн. Үүнээс гадна, гэрлэн диодууд нь улайсах чийдэнгээс хамаагүй бага дулаан ялгаруулдаг тул цахилгаан эрчим хүчийг хэмнэж, хүйтэн агаарыг хадгална.

# # #


LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) компани нь гэр ахуйн техник, хөдөлгөөнт холбоо болон хэрэглэгчийн электроникийн зах зээл дээрх инновацийн технологийн зохион бүтээгч бөгөөд дэлхийн лидер мөн. LG компани нь  дэлхий даяар нийт 113 офис, 87000 ажиллагсадтай. LG-ийн нийт худалдааны эзлэхүүн нь 2013 онд 53.10 тэрбум ам.доллар байсан (58.14их наяд солонгос вон) юм.LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solutionба Vehicle Components гэсэн тавансалбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон LED телевизорын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics нь ENERGY STAR ®-ийн 2012 оны Түнш байгууллага юм. LG Electronics компаний талаар нэмэлт мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл www.LG.сom хуудсанд зочлоорой.

LG Electronics Home Appliance компаний тухай
LG Electronics Home Appliance компании нь гэр ахуйн техникийн салбарт экологид ээлтэй, инновацийн ба дэгжин бүтээгдэхүүнийг санал болгогч шинийг сэдэгч юм. Хөргөч, угаалгын болон аяга таваг угаах машин, гал тогооны техник ба тоос сорогчууд нь үүнд орно. LG-ийн ахуйн хэрэгслүүдийг удирдахад хялбар. Компани нь технологио байнга сайжруулж, дэлхийд анхны интерактив хөргөгч эсвэл уурын угаалгын машин гэх мэт гайхалтай гэр ахуйн техникийг бүтээдэг. Инновацийн тусламжтайгаар LG компани гэр ахуйн техникийн салбарт шинэ зүй тогтлыг үүсгэж, дэлхийд тэргүүлэх өөрийн байраа бэхжүүлсээр байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.