Америкт очвол заавал зооглох хоол, ундаа

2014-05-20, 01:53
19,606

Америкчууд амттай, хурдан бас хамгийн сайн өл дарах хоол хийхийг эрмэлздэг. Британийн “Rough Guides” хэмээх аялалын сэтгүүлийнхэн АНУ-ын өнцөг булан бүрийн амтангаас уншигчдад танилцуулахаар шийдсэн байна. Хэрвээ та Америк орноор аялабал дараах хоолуудыг заавал амсаад үзээрэй.

Америкт очвол заавал зооглох хоол, ундаа


1. Кобб-салат, Калифорни муж
Кобб-салатыг хамгийн анх Brown Derby хэмээх компанийн эзэн Боб Кобб 30-аад оны сүүлээр хийсэн байна. Тэрээр орой бүр улаан лооль, тахианы мах, авокадо, чанасан өндөг, гахайны мах болон сыр холин хооллодог байжээ. Үүнээс хойш энэ салатыг төрөл бүрийн хольцтойгоор дэлхийн өнцөг булан бүрт хийх болсон байна.



2. Чикаго маягийн пицца, Иллинойс муж
Пиццаг гүйцэд шарахгүй байх санаа хамгийн анх Британид гарсан байна. Эрдэнэшишийн талхыг ургамлын тосон дээр дутуу шарж, дээр нь сыр, улаан лоолийн сүмс, мах болон бусад нэмэлт хачирыг тавина. Энэ пиццаг Чикагогийн бүхий л ресторануудад зардаг байна



3. Утсан ногоон чинжүү, Нью-Мексик
Нью-Мексиктай танилцах хамгийн шилдэг арга бол ногоон чили чинжүүг идэх явдал юм. Тэд энэ чинжүүг нутагтаа өөрийн гараар тарьж ургуулдаг байна. Гол найрлага болох ногоон чинжүүнээс гадна улаан лооолийн сүмс, төмс, сармис болон үхрийн, гахайн махыг хийдэг байна.



4. Хавчаар хийсэн ороомог, Мэн
Хавчаар ороомог хийнэ гэдэг тэр чигтээ урлаг юм. Ороомогт зориулсан гурил нь шарсан, жигнэсэн, эсвэл шарах шүүгээнд хийсэн байж болно. Майонезийг хайлуулсан маслаар орлуулж болох юм байна. Та Атлантын далайн эргийн ойролцоо оройн зоог барихаар бол энэ ороомогийг сонгоорой.



5. Агч модны шүүс, Вермонт
Канадад агч модны шүүсийг албан ёсоор боловсруулдаг байна. Вермонт муж нь АНУ-даа агч модны шүүс үйлдвэрлэдэгээрээ тэргүүлэгч бөгөөд дэлхийн агч модны шүүсний 5%-ийг хангадаг аж. Хэрвээ та Вермонт мужид 3 сард ирвэл энэ модны шүүсийг хэрхэн цуглуулдаг болохыг харж болно. 



6. Сам хорхойтой эрдэнэшишийн каш, Өмнөд Каролина
Жил бүрийн хавар Өмнөд Каролина мужид эрдэнэ шишийн гурилаар амттан, хоол хийх өдөрлөг болж өнгөрдөг байна. Сам хорхойтой эрдэнэ шишийн кашийг энэ өдөрлөг дээр заавал хийдэг байна. Учир нь бараг л өглөө бүрийг энэ хоолтой угтдаг. Эхлээд сүүтэй буцалгах бөгөөд дараа нь далайн гаралтай бүтээгдэхүүнийг нэмдэг байна.



7. Бурбон, Кентукки
Хэдийгээр Бурбоныг АНУ даяар хийдэг боловч 95% нь Кентуккид хийгддэг аж. Эрдэнэшишийн вискийг үйлдвэрлэгддэг хотынх нь нэрээр бурбон хэмээн нэрлэсэн байна. Энэ ундааг 2 зууны турш үйлдвэрлэж байгаа гэнэ. Олон хүмүүс бурбоныг худалдаж авахын тулд Кентуккийг зорьдог байна. 



8. Хадан уулны хясаа, Монтана
Далайн гаралтай бүтээгдэхүүнтэй бүх хоолыг амсаж үзсэн гэж бүү бодоорой. Хадан уулны хясаа хэмээх хоолыг тугалын засаатай хамт хийдэг байна. Заримдаа “ковбойн түрс” хэмээн нэрлэх нь ч бий. Ихэнхидээ жуулчдад зориулан бэлтгэдэг аж.



9. Филадельфийн стейк, Пенсильвань
Pat's Steaks  компанийн үүсгэн байгуулагч Пэт Оливьери 1930 онд Филадельфийн стейкийн жорыг гаргасан байна. Энэ сэндвич нь маш илчлэгтэй бөгөөд шаржигнасан жигнэмэгэн дотор стейк хийж, дээр нь үрсэн сыр болон Cheez Whiz соусаар бүрдэг аж.  



10. Пончик, Луйзиана
Шинэ Орлеанаар аялал хийх үедээ та "Café du Monde"-аар заавал зочлох хэрэгтэй. Эс тэгвээс таныг Орлеанаар аяласан гэж тооцохгүй. Харин энэ ресторанд амтат пончик хийдэг бөгөөд ихэнхи тохиолдолд хавчуургагүй байдаг аж. Луйзанаг пончикийн муж хэмээн нэрлэдэг.



11. Нялцгай биетэнтэй цутан шөл, Массачусетс
Бостонд нялцгай биетэнтэй шөлийг амсаж үзэхэд илүүдэхгүй бөгөөд хоолонд нялцгай биетээс гадна төмс, шанцай, сонгино болон сүү багтдаг аж. Нью-Йоркод цутанд нэлээд ашиглагдах улаан лоолийн сүмсийг Массачусетсд ашиглахыг хориглодог байна. Жил бүр "Бостонд хэн хамгийн амттай нялцгай биетэнтэй шөл хийх вэ?" -гэсэн уралдаан болж өнгөрдөн аж.



12. Мөстэй цай, Жоржия
Жоржиягаар  аялах үедээ заавал цай захиалаарай. Энэ үед танд нимбэгтэй амтлаг хүйтэн цайг өгөх юм байна. Хэдийгээр ийм төрлийн цай шүдэнд муу ч, хаяа уухад маш сайхан амттай.



13. Лаймтай жигнэмэг, Флорида
Флоридад их хэмжээний лайм ургадаг. Заримдаа эдгээр жимсийг Мексикийн лайм гэж нэрлэх нь ч бий. Лаймтай уламжлалт жигнэмэг нь ихэнхидээ лаймын шүүс, сүү болон өндөгний шартай хамт хийгддэг. Флоридагийн бэлгэдэл болсон энэ жигнэмэгийн жорыг анх 1950-аад оны үед зохиож байсан байна.



14. Шарсан талх Навахо, Өмнөд Дакота
Шарсан талх 2005 онд Өмнөд Дакотагийн үндэсний хоол болсон байна. Тосонд шарсан энэ талх нь Америкийн уугуул иргэдийг илэрхийлж байгаа гэнэ. Ямар ч хольцгүйгээр идсэн ч амттай байдаг.



15. Утсан яргай загас, Аляск
Аляск муж баавгай болон цас мөсөөрөө алдартай. Үүнээс гадна утсан яргай загасаараа алдартай юм байна. Яргай загасыг хувиараа үржүүлэхийг хориглодог бөгөөд заавал загасчлан агнадаг аж. Өмнө нь загасыг удаан хадгалахын тулд ийнхүү утдаг байсан бол одоо утсан загасаараа Аляск дэлхий даяар алдартай болжээ.



16. Эрдэнэшишээр хийсэн бөөрөнхий гурил “хашпаппи”, Виржиния
«Хашпаппи»–гэдэг нь эрдэнэшишээр хийсэн бөөрөнхий гурил юм. Ийнхүү бөөрөнхийлсний дараа шардаг бөгөөд загас болон тахианы хачир болдог. Иргэний дайны үед нохой хооллох зориулалттайй хийдэг байсан байна. 



17. Цөцгийтэй жигнэмэг, Индиана
Хийхэд тун хялбар энэ жигнэмэгэнд цөцгий, элсэн чихэр, гурил, өндөг л ордог байна. Энэ бүхнийг хамтад нь хутгаж, тусгай хэвэнд хийгээд шарах шүүгээнд хийхэд л хангалттай.



18. Шарсан мах, Техас
Техаст шарсан махыг ихэвчлэн үхрийн хүзүүний махаар хийдэг байна. Шарахын өмнө перец, давс болон бусад амтлагчаар амталдаг. Цог нүүрсэнд шардаг учир нэлээд цаг хугацааг шаарддаг байна.



19. "Ahi Poke" туна загас, Хавай
Хэрвээ та севиче болон сашимид дуртай бол "Ahi Poke" хэмээх түүхий туна загасыг амсаад үзээрэй. Түүхий туна загасыг буурцагны сүмсэнд дэвтээдэг байна. Үүнээс гадна өөрийн хүссэн амтлагчийг хийж болно.



20. Пастрами, Нью-Йорк
Утсан гахайн махтай пастрами сэндвичийг хамгийн анх Руминд хийсэн байна. 19-р зууны эхэн үед АНУ-д хийх болжээ. Энэ амттанг хамгийн сайн хийдэг газар нь Нью-Йоркийн “Кацагийн амттан” түргэн хоолны газар юм.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()