Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
97,6 кг жинтэй штангийг өргөнө гэдэг хүн бүрийн чадах зүйл биш. Аризона мужийн оршин суугч Меган Лезерман гэх энэ эмэгтэй төрөхийнхөө хоёр хоногийн өмнө энэ штангийг өргөж амжилт тогтоосон юм.
33 настай Меган хүндийн өргөлтөд ихээхэн дуртай, шүтэн бишригч нь юм байна.
Меган жирэмсэн байх үедээ байнга бэлтгэл хийж байсан нь бахархууштай зүйл билээ. 9 сарын турш тэрээр долоо хоногт 5 удаа бэлтгэл хийж байсан гэнэ.
Үүгээр түүний спортын сургуулилт дууссангүй. Өдөр бүр нохойтойгоо зугаалахдаа тэрээр 5 км замыг явган туулж, ням гариг бүр 13 км замыг явганаар туулж ууланд авирдаг байсан байна.
Штанг өргөсний дараа өвдөлт өгч эхэлсэн бөгөөд хоёр хоногийн дараа төржээ.
“Ийм төрлийн биеийн хөдөлгөөн миний ирээдүйн хүүхдэд муугаар нөлөөлөхгүй гэдэгт би итгэлтэй байна” -хэмээн Меган ярьжээ.
Меган эрүүл саруул хүүхэд төрүүлж, ээж болжээ.
Аз жаргалтай гэр бүл.