“Хүү нь таньдаа” -хэмээх тус уран бүтээлдээ зориулж богино хэмжээний киног бүтээсэн бөгөөд “BURNS STUDIO” болон “FANTASTIC” продакшн тэргүүтэй нэгэн үеийн найзууд хамтарч “Хүү нь таньдаа” богино хэмжээний кино болон клипийг бүтээжээ.
Дууны шүлгийг MOTIVE хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр, аяыг НОМИНТАЛСТ хамтлагийн дуучин ХАЯНАА зохиосон бөгөөд киноны гол дүрд МУСТА жүжигчин Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ тоглож, мөн TV COCKTAIL хамтлагийн жүжигчин ӨӨСКӨ, ЭНХБАЯР, СУЙС-ын багш Жүжигчин ГАНХҮҮ, жүжигчин АРИУНБОЛД нар оролцон тоголжээ. “Хүү нь таньдаа” уран бүтээлийг тун удахгүй 2014.05.18 нд телевизийн олон сувгуудаар албан ёсны эрхтэйгээр хүлээн авч үзээрэй. Хайртай ээжийнхээ хүү нь болж төрсөн хүн бүхний ачлалт сайхан ээжүүдэд зориулав.
Хүндэтгэн ёсолсон; MOTIVE хамтлаг
Видео.