Тоглоом тоглоод долоо хоног бүр 10 САЯ төгрөг хожоорой

2014-05-08, 20:43
5,690
“Бөмбөг” онлайн реалити тоглоомыг ухаалаг утсандаа татаж суулгаад 10 саяын төлөө өрсөлдөцгөөе.
Тоглоом тоглоод долоо хоног бүр 10 САЯ төгрөг хожоорой


2014 оны 5-р сарын 6, Улаанбаатар хот – Мобиком корпорациас зохион байгуулж байгаа энэ зуны хамгийн том сенсаци - “Цэнэглэ, Тогло, Хож” аяны хоёр дахь үе шат эхэллээ. Үүнтэй холбогдуулан Мобиком корпораци Монголд анх удаа онлайнаар хоорондоо өрсөлдөн тоглож болох “Бөмбөг” онлайн реалити тоглоомыг бүтээн хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.

Та ухаалаг утас, дата багцаа ашиглаад л энэхүү тэмцээнд оролцох боломжтой. Уралдаанд оролцсоноор та Улаанбаатар хотод байрлах виртуал бөмбөгнүүдийг ангуучлах бөгөөд долоо хоногийн хугацаанд бөмбөгийг өөртөө хамгийн удаан хадгалж чадсанаар 10 сая төгрөгний шагналын эзэн болно. Тэмцээний ялагчийг тодруулахдаа Бөмбөг хадгалагдсан хугацааг цаг, минут, секундээр нарийвчлан тооцож шалгаруулна.

Та iPhone барьдаг бол энэ ЭНД дарж, Андройд үйлдлийн системтэй утастай бол ЭНД дарж ороод "Бөмбөг" тоглоомыг татаж аваарай.


Та өөрийн фэйсбүүк юм уу твиттер аккаунтыг ашиглан бүртгэл үүсгэн тоглоомд нэвтэрч орсноор аппликэйшн дээр виртуал бөмбөгний байршил харагдана. Та бөмбөг рүү 50 метрийн зайд ойртон очсоноор бөмбөгийн авах боломжтой болох юм. Газрын зураг дээр танд 100 метр зайд ойртон ирсэн өрсөлдөгч  давхар харагдана. Уг тоглоомонд бөмбөгийг булаах, хамгаалалт үүсгэх зэрэг үйлдлүүд оруулсан нь хөл бөмбөгийн тэмцээнийг санагдуулам болжээ.

“10 САЯЫН БӨМБӨГ” онлайн реалити тоглоом 5 сарын 5-аас 6 сарын 1-ний хооронд нийт 4 долоо хоногийн туршид үргэлжилнэ. 7 хоног бүрийн ялагчийг Даваа гараг бүрт тодруулан зарлаж, Мягмар гараг бүр шагналыг гардуулах үйл ажиллагаа зохион байгуулах юм байна. Уралдааны дүрэм, тоглох зааварчилгаа болон бусад мэдээллийг Онлайн Монгол фэйсбүүк хуудсанд зочлон үзээрэй. Мөн http://ulaanfanat.mobicom.mn/, вэбсайтад зочлох буюу 2222 дугаар луу залган 1111 кодыг оруулж мэдээлэл, зааварчилгааг хүлээн аваарай.

Та бүхэнд амжилт хүсье.

####

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.