Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Танд хүргэх доорхи интерьерийн санаанууд орон зайг ашиглах, жижиг сажиг зүйлсийг хадгалах ухаалаг арга замууд хэрхэн үзэмжтэйгээр зохион байгуулахыг танд харуулах болно.
1. Шатны хонгилыг ханын шүүгээ болго.
Дизайн: Deriba Furniture

2. Үзэмж муутай олон утаснуудыг юуны ч хамаагүй, гоёмсог хайрцагт эвтэйхэн нууж болно.
Фото: sweetsanitydesigns.com




3. Эсвэл тэднийг Боб Марлигийн үс болгож, өрөөндөө өвөрмөц дизайн оруулж болно.
Фото: Buzzfeed

4. Тэжээвэр амьтдын хоолны савыг татдаг шургуулганд хадгалах.
Фото: freshome.com

5. Үл үзэгдэгч номын тавцангууд таны өрөөг ид шидийн эмх цэгцээр гийгүүлнэ.
Энэ тавцан нь 15 фунт номын даацтай. Хананд тогтоогоод л таны үл үзэгдэгч номын тавиур бэлэн болно. Хамгийн ихдээ 16 дюйм болтол нь давхарлаж тавьж болох юм байна. Уг номын тавиурны бүрэлдэхүүнд хэрэгтэй бүх зүйл нь дагалдах учраас танд зөвхөн автирк л хэрэг болно. Далд номын тавиур (Conceal Book Shelf) нь шинэлэг, урам оруулсан, урлагийн бүтээл гэсэн шагналыг дизайны мэргэжилтнүүдээс авсан байна. (Дизайнер: Мирон Лиор)


6. Чихэвчний утаснуудыг өндөр хүчдэлийн бяцхан шонгуудад “холбо”.
Фото: danielballou.com

Аятайхан харагдаж байгаа биз?

7. Үнэт эдлэл, гоёл чимэглэлүүдээ зурагны ард нууж болно.
Фото: diy-enthusiasts.com

8. Wifi-рутер буюу цацруулагчаа хуучин номын хавтас дотор “нууж” болно.
Фото: apartmenttherapy.com


9. Завсраар нь тоос чигчиж, хэчнээн угаасан ч арилж өгдөггүй хуучин агааржуулагчаа ажиллуулаагүй үедээ чухал хийх зүйлсийн жагсаалт бүхий самбараар халхалж болно.
Фото: decorhacks.com


10. Тогний утсыг үзэсгэлэнтэй мөчир болгож болно.
Энэхүү утас “амилуулагч” нь Amazon-оор зарагддаг юм байна.

11. Эмх замбараагүй утаснуудыг “ашиглаад” үлгэрт гардаг бяцхан хүмүүстэй зэрэгцэн амьдарч буй мэт сэтгэгдлийг төрүүлэх санаа. Эдгээр нямбай бяцхан хашааны банзнууд таны гэрт тийм уур амьсгалыг нэмэх болно.
Дизайн: Карл Зан
12. Шат бүрийн доор шургуулга байрлуулж болно.
Фото: houzz.com

13. Угаалгын машин, хатаагч зэргийг хуулгаар чимэглэх.
Фото: abeautifulmess.com

14. Унтраалгуудыг утга учиртай хуулгаар чимэглэх. Хүүхдүүдэд эрчим хүчээ хэмнэхийн ач холбогдлыг чимээгүй сургах давхар ач холбогдолтой.
Фото: Hu2


15. Компьютер, ширээний чийдэнгийн утаснуудыг нуух бас нэгэн арга. Ширээний доор орсон ханын наагуур хөшиг унжуулах.
Фото: refinery29.com

16. Хэтэрхий нямбай хүмүүст заримдаа дэл сул бүхэн нүдэнд орсон өргөс мэт харагдаад тун хэцүүхэн байдаг даа. Тийм хүмүүст гэрт байх энд тэндэхийн товчлуур, дохиоллын товч гэх мэтийн зүйлс их “тээр” болдог. Тиймээс ийм аргыг хэрэглэж болох юм.
Фото: blissbloomblog.com
17. Байшингийн тань цэцэрлэгийн үзэмжийг онцгүй харагдуулах усны хоолойг хиймэл чулуугаар халхалж болно.
Фото: plowhearth.com


18. Бүх электрон хэрэгслээ нэг дор, нүднээс далд цэнэглэх зорилгоор нэг бүтэн шургуулгыг “зольж” болох юм.
Фото: houzz.com

19. Хөргөгчөө будах, хуулга наах.
Фото: auntpeaches.com


20. Ариун цэврийн цаасны голыг төрөл бүрийн цэнэглэгч, USB хадгалагч болгож болно.
Фото: instructables.com

21. Угаалгын онгоцны хажуу талд халилтаас хамгаалагч байрлуулаад, гадуур нь чулуугаар чимэглэж болно.
Фото: lovelycraftyhome.com

22. Зурагтаа үзээгүй үедээ урьд нь уран зураг тавьчихвал, “зурагт муу энергитэй” гээд бүтээлэг оёдог байсан эмээгийн санааг арай боловсронгуй болгож байгаа биш гэж үү?...
Фото: tulipandturnip.blogspot.com


23. Шүүгээн дотор муурын хэвтэрийг байрлуулах.

