“Counter Strike”-ийн Европын аварга бүсгүй

2014-04-27, 02:05
13,592
Кибер-спортын тод төлөөлөгчдийн нэг үзэсгэлэнт бүсгүй Елена Урусова-тай танилцацгаа. Елена манай гарагийн хамгийн шилдэг тоглогчдийн рейтингийн жагсаалтанд нэрээ бэхжүүлж чадсан байна.
“Counter Strike”-ийн Европын аварга бүсгүй

Елена Counter-Strike-н Европын аварга юм. 1999 оноос бүгдийн сайн мэддэг Counter-Strike тоглоомыг тоглож эхэлснээр түүний амжилт эхэлсэн байна. 10 жил энэ тоглоомыг тоглох явцдаа Лена оросын болон дэлхийн тавцанд mousesports болон Virtus.pro шиг алдартай багуудыг төлөөлөн орж, их ялалт байгуулж байжээ.

www.caak.mn

«Манай Counter-Strike–н LGS эмэгтэй багт зүгээр нэг хөөрхөн охид байдаггүй, бид үнэхээр маш сайн тоглодог. Бид Европын топ 3-т байнга ордог бөгөөд хэд хэдэн удаа нэгдүгээр байр эзэлж байсан. Европын лигийн ESL тэмцээн гэж байдаг, тэнд гол тоглолтууд онлайнаар явагддаг, харин шигшээ тоглолт нь офлайн талбай дээр болдог. Биднийг шигшээ тэмцээнд оролцож байхад, бүх өрсөлдөгчид бидэнд «Энэ бол та нар биш, та нарын өмнөөс ямар нэгэн залуучууд суун тоглодог гэж хэлж байсан. Бүгдээс илүү бидний эсрэг Германы баг байсан. Тэгээд эцэст нь бид шигшээд түрүүлж, Европын аваргад оролцохоор Герман явсан. Биднийг орж очиход «Юун хүүхэлдэйнүүд хүрээд ирэв... Та нар ер нь тоглож чаддаг юм уу?» гэх шиг харцгааж байлаа. Бид тайван гэгч сууж, анхаарлаа төвлөрүүлэн Германы багийг ёстой будаа болгосон. Бид аварга болсон. Дараа нь хүлээн авалт дээр Германы багийнхан бидэн дээр хүрч ирээд «Охидууд аа, та нар үнэхээр гайхалтай, биднийг уучлаарай»"- гэж хэлсэн Елена ярьсан байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()