“Ибиза” явах азтай одтой “Аваргуудын лигийн жинхэнэ фанатууд” удахгүй тодроно

2014-04-23, 17:41
3,033
Дэлхийд тэргүүлэх премиум брэнд HEINEKEN нь дэлхий дахины анхаарлыг үргэлж өөртөө татаж байдаг хөл бөмбөгийн спортын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох “UEFA CHAMPIONS LEAGUE”–ийн албан ёсны түншээр дарааллан 9 дахь жилдээ түншилж буй ойг тохиолдуулан “АВАРГУУДЫН ЛИГИЙН ЖИНХЭНЭ ФАНАТ” хоёр залууг тодруулах олон нийтийн санал асуулгыг албан ёсоор зохион байгуулж байна.
“Ибиза” явах азтай одтой “Аваргуудын лигийн жинхэнэ фанатууд” удахгүй тодроно


Өнгөрсөн жил Heineken брэнд анх удаа Монголын хөл бөмбөгийн фанатууддаа Аваргуудын лигийнцомын төлөөх тоглолтыг Sky Resort-ийн VIP lounge-оос  хүргэхийн сацуу Лондонгийн WEMBLEY цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “THE 2013 FINAL LONDON” Hospitality -д хөл бөмбөгийн тайлбарлагч Э.Балжиннямийг явуулсан билээ.

Харин энэ жил Heineken брэнд нь хэрэглэгчиддээ дахин дэлхийн зэргийн мэдрэмжийг өгөхөөр Аваргуудын лигийн энэ улирлын хаалт, ИБИЗА арлын шоу цэнгээний зуны улирлын нээлттэй холбоотойгоор хөлбөмбөг болон шоу цэнгээнийг хамтад нь хоёр өдрийн турш олон улсын хөлбөмбөг сонирхогчидтой цуг мэдэрч, тэмдэглэх боломжийг Монголын хоёр хөлбөмбөг сонирхогчиддоо олгож байна.

Танд ч гэсэн ИБИЗА арал явах боломж байгаа. Илүү их мэдээллийг “Heineken” брэндийн албан ёсны фэйсбүүк хуудаснаас аваарай. https://www.facebook.com/heineken?fref=ts

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой

Видео.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.