15 жил чипс идсэн охин

2014-04-21, 19:09
15,375
Британийн нэгэн охин хүнсний бүтээгдэхүүнээс айдаг байсан учир ийнхүү 15 жилийн турш зөвхөн чипс идэж байсан байна. Харин ховсны ачаар түүний хүнсний бүтээгдэхүүнээс айх айдас багассан бөгөөд чипснээс өөр бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болжээ.
15 жил чипс идсэн охин


20 настай Ханна Литл 5 наснаасаа эхлэн зөвхөн чипс идэх болсон байна. Учир нь бусад хоол хүнс, бүтээгдэхүүн идэх гэхээр түүний огиудас хүрч идэж чадахгүй байсан аж. Тэрээр хоол боловсруулах эрхтний ховор өвчтэй бөгөөд ийнхүү хоол харахаар идэх айдас нь төрдөг байсан байна.

Тэрээр найз нөхөдтэйгөө, гэр бүлтэйгээ гадуур хооллох боломжгүй байсан байна. Хоол идэх боломжгүйгээс болж тэрээр хэд хэдэн удаа ажил дээрээ ухаан алдаж унаж байсан учир ажлаасаа гарсан байна. Нөхцөл байдал хурцадсан учир Ханна энэ асуудлыг шийдэх тал дээр анхаарал хандуулж эхэлжээ.

www.caak.mn

Өөрийн энэ айдастайгаа тэмцэхэд нь сэтгэл судлаачид болон ховсны мэргэжилтэнгүүд түүнд тусалсан байна. Ингээд Ханна 15 жилийн дараа чипснээс өөр хоол идэх боломжтой болсон аж.

“Нэг хэсэг миний гэдэс ихээр өвдөх болсноор би хоолны айдастай болсон юм. Шинэ хоол, хүнс, бүтээгдэхүүнд миний бие хэрхэн нөлөөлөх талаар би огтхон ч мэддэггүй байсан. Заримыг нь харахад айдас, түгшүүр төрж байсан бол зарим тохиолдолд бие минь өвддөг байсан. Би найз нөхөдтэйгөө зугаалах, салхинд гарах үед чипснээс өөр зүйл идэж чаддаггүй байсан хэмээн” -тэрээр Mail Online-д өгсөн ярилцлагандаа хэлжээ.

www.caak.mn

Ханнагийн ээж нь охиндоо төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо өгөхийг оролдож байсан ч бүх оролдлогууд нь амжилтгүй болж байсан учир чипс авахаас өөр аргагүй болж байсан байна.

Сэтгэл судлаач болон ховсны мэргэжилтэнгүүдэд үзүүлсний дараа би хоол хүнсийг чөлөөтэй идэх болсон бөгөөд илүү их эрч хүчтэй болсон гэж Ханна хэлжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()