Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эрдэмтэд гарыг нь толгойных нь дээр хадаж цовдлох нь маш харгис хэрцгий хэмээн үзсэн байна.
Олон Улсын судлаачид Турины нас барагсдын цагаан нөмрөгийг судалж үзсэн бөгөөд ийнхүү харахад "Y" хэлбэртэй дүрс байсан гэнэ.
Турины цагаан нөмрөг нь түүхийн хамгийн их судлагдсан олдворуудын нэг боловч эрдэмтдийн санал одоог хүртэл зөрөлдөж байгаа аж. Зарим эрдэмтэд үүнийг дундад зууны үеийн домог хэмээн үзэж байгаа бол зарим нь харин үнэхээр Есүсийн нөмрөг хэмээн тодорхойлж байгаа гэнэ.
Үнэхээр энэ нөмрөг дээр нүцгэн хүний дүрс байсан бөгөөд гарынх нь дагуу урсаж буй цус болон бусад шархны ул мөр үлдсэн байсан байна. Ливерпулийн Их Сургуулийн Маттео Бoррини хэлэхдээ: “Энэ нөмрөг дундад зуунд хамаарах уу, үгүй юу гэдгээс үл шалтгаалан түүхийн ховор бүтээл байх болно” -гэжээ.
Ийнхүү үлдээсэн толбо нь гарыг толгой дээр нь хадсан хүний дүрстэй адилхан байсан бөгөөд туршилт хийж үзсэн байна. Италийн Павигийн Их Сургуулийн эрдэмтэд туршилт хийхэд хадаас хадсан хэсгээс эхлэн цус урсаж байсан байна. Үүний үр дүнд нөмрөгөн дээр байгаа дүрс цовдлогдсон хүнийх болох нь тогтоогдсон бөгөөд гар нь толгойных нь дээр байсан хэмээн үзжээ.

“Энэ бол амьсгалахад бэрх хэцүү цовдлолт юм” -хэмээн доктор Боррини хэлжээ. Ийм цовдлолтыг тамлахад ашигладаг байсан гэнэ.