Бид дэвшилтэт бүхнийг түрүүлж хүргэнэ

2014-04-08, 18:47
4,265
Юнител групп 8 жилийн ойгоо тохиолдуулан сар бүрийн 8-ны өдөр онцлох нэг амжилтаа танилцуулж байгаа билээ. Энэ сард IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээгээ онцлож байна. Тус үйлчилгээг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлсэн энэ хамт олон анхдагч гэдгээ алхам тутамдаа батлан харуулсаар байгаагийн нэгэн илрэл нь Холливудын студиудтэй албан ёсоор хамтран ажиллаж байгаа явдал билээ. Энэ онд л гэхэд шинээр 3 студитэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингээд Юнител группийн Контент хөгжил, төлөвлөлтийн албаны захирал Г.Барстай уулзаж ярилцлаа.
Бид дэвшилтэт бүхнийг түрүүлж хүргэнэ


Өнгөрсөн жил Юнивишн компани “Hollywood Монголд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Холливудын Их Дөрвөл студитэй албан ёсоор хамтран ажиллах болсноо олон нийтэд зарласан. Эдгээр студитэй гэрээ байгуулахболсон зорилго, шалтгааныхаа талаар яриач?
Манай компани байгуулагдсан цагаасаа өөрийн үйл ажиллагаандаа оюуны бүтээлийг дээдлэж, хуулиа баримтална гэсэн зарчимтай ажиллаж эхэлсэн. Хамгийн анх бид гадны болон дотоодын томоохон телевизийн сувгуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, телевизийн сувгаа HD форматаар,ухрааж, нөхөж, дахин эхлүүлэн үзэх боломжтой IPTV үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэж байлаа. Харин одоо бид хэрэглэгчиддээ гадаадын шилдэг контентуудыг бүр тодруулвал Холливудын хамгийн сүүлд гаргасан бүтээлүүдийг IPTV-ийнхээ Видео сангаар дамжуулан цаг алдалгүй, хамгийн гол нь дуу дүрсний өндөр чанартайгаар, Монгол дуу оруулалттайгаар хүргэхийг зорин ажиллаж байна. Тиймээс ч бид өнгөрсөн жил Warner bros, Walt Disney, Paramount, Universal гэсэн 4 студитэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурцгаасан. Харин энэ онд 20thСentury Fox болон Солонгосын CJ Entertainment студитэй хамтран ажиллахгэрээ байгуулаад Юнивишнийн хэрэглэгчиддээ кино бүтээлүүдийг нь хүргэж эхлээд байгаагаа дуулгахад таатай байна. Тун удахгүй Sony Pictures-тэй хамтын ажиллагаа эхлэх гээд бэлтгэл ажлын шатандаа үргэлжилж байна. Энэ бүх ажлын маань үр дүнд бид хэрэглэгчдээсээ гадна нийгэмд оюуны бүтээлийг хүндэлж, хэрэглэхийгуриалж, илэрхийлж буй хэлбэр юм.

Эдгээр студитэй  гэрээ байгуулахад тэд ямар шалгуурыг тавьж байсан бэ?
Нэг бүтээлийн цаана асар олон баг хамт олон, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулагдаж байдаг. Тиймээс бид энэ бүхний үр дүнд бий болсон бүтээлээ чанарын өндөр түвшинд үзэгчиддээ хүргэхийг зорин ажилладаг. Тиймээс танай компанийн техник, тоног төхөөрөмж, найдвартай байдал, Монгол орчуулга, дуу оруулалтын чанар, хүний нөөцийн боломж хүчин чадлыг судламаар байна гэсэн. Бид дээр дурьдсан олон шалгуурыг давсны үр дүнд гэрээ байгуулж чадсан. Зөвхөн техникийн үнэлгээ хийхэд л жилийн хугацаа зарцуулагдсан. Түүнчлэн асар их хөрөнгө зарцуулж байж бид зорилгодоо хүрсэн.

Дэлхийн томоохон студитэй гэрээ байгуулснаараа хэрэглэгчдэд  ямар боломжууд нээгдэж байгаа вэ?
Холливудын болон Азийн шилдэг кино бүтээлийг дуу, дүрсний өндөр чанартайгаар мөн албан ёсны эрхтэйгээр хүлээн авна гэдэг нь хамгийн том давуу тал. Дараагийн давуу тал нь Холливудад нээлтээ хийсэн бүх бүтээлийг гэрээсээ үзэх боломжийг олгосон явдал юм. Бүх бүтээл гэдэгт кино театрт гараагүй болон гараад дууссан бүтээлүүдийг нийтэд нь хэлж байгаа юм. Мөн оюуны өмчийг дээдлэж, албан ёсны эрхтэй бүтээлүүдийг хэрэглэж заншсанаараа үзэгч олон нийт зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын оюуны бүтээл үйлдвэрлэгчдийг дэмжиж, цаашид тэднийг гайхалтай бүтээл туурвихад нь тус тусын хувь нэмрээ оруулж буйн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл бидний хийж буй ажил маань эргээд дотоодын оюуны үйлдвэрлэлийг хөгжихөд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үг.

Контент үйлдвэрлэнэ тэрийгээ хамгаална гэдэг хэцүү байх. Аюулгүй байдал, хамгаалалтын технологийн хувьд танайх хэр найдвартай вэ?
Холливудтай гэрээ байгуулахад хамгийн түрүүнд энэ шаардлагыг тавьдаг. Холливудын оюуны бүтээлийг хэрэглэгчдэд найдвартай хүргэх техникийн шийдэл, хөрөнгө оруулалт, хамгаалалтбайгаа юу гэдэг шалгуурыг давж чадсан учраас л бид гэрээ байгуулсан.

Танайтай гэрээ хийсэн студиудын киногтелевизийн сувгаар ч юм уу интернэтээр зөвшөөрөлгүй цацах тохиолдол байгаа юу? Мөн Холливудын киног албан ёсны эрхгүйгээр гаргаж байвал хэрхэн шийдэгдэх вэ?
Албан ёсны эрх гэдэг үг сүүлийн үед хаа сайгүй харагдах, сонсогдох боллоо. Энэ нь сайны дохио. Ганцхан Юнивишн компани ч биш бусад байгууллагууд ч гэсэн оюуны өмчийг дээдлэгч болох алхамуудыг хийсээр байгаад бидний зүгээс баяртай байна.Холливудын киноны тухайд манайх хяналт тавихаас гадна Холливудын зүгээсхамтран ажиллагч байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор тухайн улс орнуудад томоохон хуулийн фирмүүдтэй хамтран ажилладаг. Эдгээр нь тухайн оюуны өмч, зохиогчийн эрхийгзөрчиж буй газруудтай өөрсдөө хариуцлагаа тооцдог.

Энэ үйл ажиллагааны цаашдын зорилго төлөвлөгөөнд юу тусгагдсан байгаа вэ?
Юнител групп, Юнивишн компани дэвшилтэт бүхнийг хэрэглэгчиддээ түрүүлж хүргэхийг хичээн ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд төрөлжсөн, контент сайтай телевизийн сувгуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно. Мөн Америк киноноос гадна Оросын болон Ази, Европын киног үзэгчиддээ хүргэх зорилго тавиад байна.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.