Голомт банк “2014 FIFA WORLD CUP 2014”-ыг үзүүлнэ

2014-04-03, 20:26
3,510
2014 оны спортын хамгийн том үйл явдал болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “2014 FIFA WORLD CUP” тэмцээн эхлэхэд 60 гаруйхан хоног үлдлээ. Хүн төрөлхтөн бүтэн сарын турш зөвхөн хөлбөмбөгөөр амьсгалах цаг мөч ойртсоор, шилдгийн шилдэг 32 багийг “Алтан дагина” цомын төлөөх ширүүн тулаан хүлээж байна.
Голомт банк “2014 FIFA WORLD CUP 2014”-ыг үзүүлнэ


Дэлхийн сая сая хөлбөмбөгийн фанатуудын анхаарал 20 дахь удаагийн “2014 FIFA WORLD CUP” руу чиглэж, өөрийн шүтэн биширдэг багаа дэмжиж, ялалтын уухайг түрэхийн тулд Бразилийг зорьж байна. ТА ТЭДЭНТЭЙ НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ, ЕРДӨӨ ГОЛОМТ БАНКНЫ ОЛОН УЛСЫН ЭРХТЭЙ БҮХ ТӨРЛИЙН ВИЗА КАРТ ЭЗЭМШИГЧ ЭСВЭЛ ГОЛОМТ БАНКИНД ХУГАЦААТ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧ БАЙХАД Л  ХАНГАЛТТАЙ.

Учир нь Голомт банк олон улсын эрхтэй бүх төрлийн Виза карт эзэмшигч болон хугацаат хадгаламж эзэмшигч харилцагчиддаа зориулан “2014 FIFA WORLD CUP”сугалаат урамшууллыг зарлалаа.

Виза карт эзэмшигч та Голомт банкны картуншигч машин болон гадаадын банкны карт уншигч машин дээр хийсэн, эсвэл  интернэт худалдан авалтын 30 ам.долларын гүйлгээ тутамдаа 1 сугалааны эзэн болоорой. Мөн шинээр карт нээлгэсэн тохиолдолд 10 сугалаа таных болно. Хэрвээ та хугацаат хадгаламж эзэмшигч бол, хадгаламжиндаа 100,000 төгрөг нэмж хийх бүртээ 1 сугалааны эзэн болох юм.

Аз од нь гийсэн  2 хүн азтанаар тодорч “2014 FIFA WORLD CUP” тэмцээний финалын тоглолтыг үзэх, усан онгоцоор аялах эрх хожно. Харин 20 харилцагч “2014 FIFA WORLD CUP”-ын албан ёсны "Бразука" бөмбөгийн эзэн болох юм. Мөн азтай 20 харилцагч дансандаа 50 ам.доллар бүхий “2014 FIFA WORLD CUP” нэрийн Виза картын эзэмшигч болох боломжийг та бүү алдаарай. Урамшууллын хугацаа 2014.04.01-2014.04.30-н хүртэл сарын турш үргэлжилнэ.

Голомт банк. www.golomtbank.com



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.