Хятад бүсгүй амиа хорлож буй бүх процессоо бичиж үлдээжээ

2014-03-20, 00:53
77,513
Шанхай хотын нэгэн залуухан бүсгүй найз залуугаасаа салсан явдлыг тэсвэрлэж чадсангүй. Дурлалт залуугаасаа өшөөгөө авахын тулд бүсгүй амиа хорлохоор шийджээ. Амиа хорлох хүртэлх алхам бүрээ хятад бүсгүй Instagram хуудсандаа баримтжуулсан байжээ.
Хятад бүсгүй амиа хорлож буй бүх процессоо бичиж үлдээжээ

«Энэ бол үнэн, бид нэг байранд амьдардаг, тэр "бямба" гарагийн өглөө нас барсан. Юу ч болсон бай, өөрийгөө хороохын тулд ямар их зориг гаргасан бол?... Түүнийг хойд насандаа амар амгаланг олно гэдэгт найдаж байна.»-гэж амиа хорлосон бүсгүйн хөрш эмэгтэй тайлбарлан бичсэн байна.

Гунигт түүх зурагнуудаа тавьж эхлэх үеэс буюу хоёр долоо хоногийн өмнөөс эхэлсэн байна. Зурагнуудын тайлбараас үзэхэд тэрээр залуугаас салснаас болж сэтгэлээр унасан байсан нь илэрхий байлаа. Цагдаа болон бусдад мэдэгдэн бүсгүйд туслахын оронд хэрэглэгчид зүгээр л Like дарж, утгагүй тайлбар бичиж байсан байна.



«Сүүлийн үед миний амьдрал аймаар байна. Би шөнө уйлахгүй байж, биеэ барин, бүх зүйлийг мартмаар байна, гэвч чадахгүй нь, юу ч хийж чадахгүй байна. Миний хувьд бүх зүйл дэндүү шударга бус байна, би үүнийг тэсвэрлэж чадахгүй нь.»- гэж амиа хорлогч бүсгүй бичиж байжээ. Үүний дараа нь тэрээр орон дээр шатаж буй юмны зургийг тавин «Бүх зүйл шатан үнс болон хийсэх болтугай» -гэж бичжээ.



3 сарын эхээр залуугаасаа хагацсаны дараа (тэр нь энэ байна) бүсгүй хоол унд идэлгүй, унтаж ч чадахгүй байжээ. Зөвхөн л өдөржингөө уйлдаг байж. «Чамайг намайг хуурна гэж хэзээ ч бодож байсангүй, гэлээ ч би чамд хайртай» -гэж тэрээр бичсэн байна.

Түүнээс илүү аятайхан, өөр залуучуудтай уулзаж байсан ч тэдний нэгийг нь ч миний зүрх хүлээж аваагүй. –хэмээн тэрээр ярьж байжээ. Бүсгүй яагаад түүнд хуурамч итгэл, амлалт өгч, түүнийг тоогоогүй болохыг асуусан байжээ.



“Үхлийн цуврал зурагнуудынхаа” -эхний зургийг бүсгүй 3-р сарын 7-нд Instagram-д тавьжээ. Дотуур хувцастай зурагаа тавиад: “Би хэзээ ч хэнд ч муу юм хийж байгаагүй. Би яагаад ийм зовлон амсах болсноо ойлгохгүй байна. Уй гашуугаасаа болж сүүлийн хэдэн долоо хоног яахаа мэдэхгүй байна. Шөнөжин уйлж байна. Энэ бүгд маш шударга биш байна, яаж энэ бүгдийг давж гарахаа мэдэхгүй байна.”-гэж бичжээ.





Тэр оройгоо 19 настай бүсгүй бас хэд хэдэн зураг тавьсан байна. Нэг нь түүний тод будсан уруулын зураг байв. “Миний уруул өдөр шөнөгүй түүнийг мөшгөх болно.” -гэж зургийн дор бичсэн байна.





Дараагийн зурган дээрээс тагтан дээрээс унжиж буй түүний хөлийг харж болно. Бүсгүй цонхноос үсрэхээр завдаж буйгаа ямар ч хоёрдмол утгагүйгээр илэрхийлсэн бололтой. Цаашид юу болсон талаар амиа хорлосон газраас авсан зурагнууд онлайн сүлжээнд гартал юу ч мэдэгдэхгүй байлаа.

«Би үхэхээс нааш хэзээ ч уучилж чадахгүй нь.», –хэмээн амиа хорлохын өмнөхөн хайрт залуудаа бүсгүй бичжээ. Бүсгүйн амиа хорлоно гэсэн аюул заналхийлэлийг хэн ч ноцтойгоор хүлээж авсангүй. Түүний тусламж гуйн “хашгирахыг” хэн ч сонссонгүй, түүний зовлонд хүмүүс хайхрамжгүй хандсан байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()