Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
20 жилийн өмнө Жильберто нь "Парисмин" голын эрэг дээр өлсгөлсөн, үхэх гэж буй матартай таарчээ. Өрөвчхөн сэтгэлт загасчин залуу матарыг гэр рүүгээ авчирч эмчилсэн байна. Тэрээр өөрийн матрандаа "Почо" хэмээх нэр өгчээ. Почо анх ирэхдээ зүүн нүд нь гэмтсэн, ердөө л 60 кг жинтэй байжээ. 6 сарын турш Жильберто матрын амь нас, эрүүл мэндийн төлөө тэмцсэн байна. Ингээд Почог эдгэсний дараа тэрээр түүнийг ус руу нь буцаад тавьсан боловч Почо эзнээ даган араас нь иржээ. Үүнээс хойш тэд найзууд байх болсон юм.
Түүнийг ийнхүү матарыг хооллож, тэжээхэд нөхдүүд нь анх хараад айж байсан ч сүүлдээ Жильбертог үзүүлбэр үзүүлээч хэмээн хүссэн байна.
Ингээд 4 жилийн турш тэрээр матартай үзүүлбэр үзүүлж жуулчдын анхаарлыг татах болжээ. Тэрээр ямар ч айдасгүйгээр матарыг тэвэрч, үнсэж, хооллодог байна.
Видео.