Дэлхийн хамгийн өвөрмөц амттангууд

2014-03-09, 01:25
14,559
Цэлцэгнүүр, зайрмаг, жигнэмэг, крем... Энэ амттангууд бол хүн бүрийн анхаарлыг ихээхэн татаж, арааны шүлсийг нь асгаруулдаг билээ. Гэхдээ сүүлийн үед энэ бүх зүйл өөрчлөгдөж, илүү сонирхолтой болж, идэх хүслийг өдөөх болжээ. Ингээд сүүлийн үед гарсан дэлхийн хамгийн өвөрмөц амттангуудаас сонирхоцгооё.
Дэлхийн хамгийн өвөрмөц амттангууд

1. Азотын зайрмаг
Эрдэмтэд хөлдөөсөн бүтээгдэхүүний туршилтыг хийж байх хооронд Манилагийн нэгэн дэлгүүр азот ашиглан үйлчлүүлэгчийн нүдэн дээр зайрмаг хийж эхэлсэн байна. Зайрмаг хийх үйл явцыг сонирхсон хүмүүс олноор цугларч азотын зайрмаг алдартай болсоор л... Алимтай, тоортой, нимбэгтэй, сарнайн, цэцэгтэй, төмстэй, гахайн махтай гэх мэт олон янз байдаг байна.

www.caak.mn

2. Султанд зориулсан амттан
Стамбулын нэгэн «Ciragan Palace» бараг хаанд зориулсан мэт амттан өгдөг аж. Илжгэн чихэнд 2 жилийн турш даршилсан тоор, лийр, ванилин, шоколад гэх мэт зүйлсийг хийж дараа нь 24 каратын алтлаг бүрхүүлээр бүрхдэг байна. Энэ өвөрмөц бүтээгдэхүүнийг хийхэд 72 цаг шаардлагатай бөгөөд энэ нь мөнгөлөг тавган дээр төгс зохицдог гэнэ.

www.caak.mn

3. Бүрмэл чихэр
1995 онд Шотландын нэгэн иргэн Mars-ыг бүрж шарахаар шийдсэн байна. Магадгүй тэрээр өөрийн хоолны жорыг өөрчилж үзэхээр шийдсэн болов уу. Үүнээс хойш бүрмэл чихэр нь дэлхий даяар тархаж хүн бүрийн дуртай амттангуудын нэг болсон юм.

www.caak.mn

4. Английн өглөөний зоог
Английн өглөөний зоогонд өндөг, гахайн мах, вандуй, улаан лооль гэх мэт зүйлс байдгийн хүн бүр л мэдэх биз. Тэгвэл Ирландын иргэн Вики МакДональд үүнийг эрс тэс өөрчлөхөөр шийдсэн байна. Жигнэмэгээр хийсэн зайдас, цагаан шоколадаар хийсэн гахайн мах, нимбэгтэй панна котта, жигнэмэг гэх мэт зүйлүүдээр орлуулсан нь зарим ресторануудын анхаарлыг ихээхэн татаж байгаа гэнэ.

www.caak.mn

5. Болор амттан
Strawberries Arnaud-ын орц нь хэний ч гайхшралыг төрүүлэхгүй. Улаан дарс болон нимбэгтэй гүзээлзгэний зайрмаг. Шинэ Орлеаны “French Quarter” рестораны ерөнхий тогооч өөрийн хийсэн зайрмаг бүртээ болор шигтгээ суулгаж өгдөг байна. Харин энэ амттан 1,4 сая долларын үнэтэй байх гэнэ. Strawberries Arnaud–ыг захиалсан үйлчлүүлэгч бүрт 24,850 долларын үнэтэй "Charles X" ликёрыг бэлэглэдэг байна. Хамгийн анх энэ санаа сүйт бүсгүйдээ өвөрмөц аргаар гэрлэх санал тавьсан Эрнест Касселийн бодолд орж ирж байсан аж.

www.caak.mn

6. Чихэртэй дэгдээхий
Туркийн Özkonak ресторанд чихэртэй дэгдээхийний махыг санал болгодог байна. Дэгдээхийний махыг жижиглэн хэрчиж, тос, цагаан будаа, элсэн чихэр, өтгөрүүлсэн сүү, амтлагч хийгээд цэлцэгнүүр болгодог байна. Энэ хоолыг эртний үед султанд өгдөг байсан гэнэ.

www.caak.mn

7. Ногоотой халва
Энэтхэг бол эрүүл хооллолт, йогийн орон билээ. Энэ оронд эрүүл хооллолт гэж юу болох талаар маш сайн мэддэг. Гурил, цөцгийн тос болон хүнсний ногооноос гаралтай "халва" нь хамгийн эрүүл хоолонд багтдаг байна.

www.caak.mn

8. Чөтгөрийн 3 сүү
“Chego” ресторанд Мексик үндэсний хоол өгдөг аж. Эдгээр хоолны хамгийн өвөрмөц нэг нь “Devil’s Tres Leches” бөгөөд амталж үзээгүй үед нимбэг, гурил, сүүнээс бүтсэн кекс мэт харагддаг байна. Харин амтлаад үзэх юм бол халуун чинжүү болон самар нэмэгдэж орсон байдаг гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()