Оросын Мисс тодорлоо

Хаврын эхний өдөр Москва хотноо «Оросын мисс -2014» гоо бүсгүйн тэмцээний сүүлийн шат болж өнгөрчээ. Саратов мужийн Балаково хотын 23 настай Юлия Алипова ялагч болсон байна. Одоо бүсгүй “Дэлхийн мисс” болон “Ертөнцийн мисс” тэмцээнүүдэд Орос улсыг төлөөлөх болно.
Оросын Мисс тодорлоо

“Тэмцээнд оролцохоо би тэр урьд нь төлөвлөөгүй байсан бөгөөд гэнэт л шийдээд орсон. Одоо үнэхээр аз жаргалтай байна. Энэ бол хамгийн шударга тэмцээн байсан гэж бүрэн хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна. Надтай хамт байсан сайхан бүсгүйчүүддээ маш их талархаж байна.”-гэж Юлия ярьжээ. Ялагч бүсгүй хоёр дээд боловсролтой, үүнээс өмнө Юлия физик-математикийн лицейг онц дүнтэй төгссөн байна.

www.caak.mn

“Оросын мисс-2013” Эльмира Абдразакова, “Дэлхийн мисс-2013” Меган Янг болон “Ертөнцийн мисс 2013” Габриэла Ислер нар түрүүлсэн бүсгүйд баяр хүргэн, алмааз болон сувдаар чимсэн цагаан алтан титэмийг түүнд өмсгөж өгсөн байна.

www.caak.mn

Тэмцээний хоёрдугаар байрыг Ростов мужийн Анастасия Костенко, гурав дугаар байрыг Москва хотын Анастасия Решетова эзэлжээ.

www.caak.mn

Тэмцээний төгсгөлийн хэсэгт бүгд 50 бүсгүй оролцсон байна. Эхний шатанд тэд тайзан дээр улаан даашинз амьд цэцгийн хэлхээ зүүн гарч ирсэн байна. Хоёр дахь шатанд санал хураалтын дүнд тэдний 20 нь орж, усны хувцастай үзүүлбэрийн дараа 10 оролцогч үлджээ. Төгсгөлийн шатанд бүсгүйчүүд зохион байгууллагчдын бэлдсэн асуултанд хариулсан байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

За тэгээд түрүүлсэн бүсгүй танд ямар санагдаж байна? Сайхан бүсгүй байна уу?...

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()