“Land Cruiser” сонирхогчдын анхны уулзалт боллоо

Их хотын залуус ухаалаг соёлтой амарцгаалаа. Ланд круйзер загварын машин сонирходог залуус 2013 оны 11 сараас фэйсбүүк хуудаснаа өөрсдийн хүсэл сонирхолоор нэгдэж групп нээж 3 сарын хугацаанд 3000 гаран гишүүнтэй болжээ. Тэд анх дугаар уулзалт цугларалтаа өнгөрсөн амралтын өдөр хийсэн байна.
“Land Cruiser” сонирхогчдын анхны уулзалт боллоо

Анх дугаар уулзалт цугларалтын гол зорилго нь гишүүд танилцах,  цаашдын үйл ажиллагааны зохион байгуулалтаа ярилцах, эрүүл агаар зорилготой соёлтой боловсон цагаа өнгөрүүлэх, Бартаа саадыг туулах зэрэг тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Уг цугларалт уулзалтыг дэмжиж Бодиз компани өөрсдийн инженер техникийн ажилчдын хамт очиж зөвөлгөө өгчг руппийн гишүүдэд хөнгөлөлтийн карт, машинаа үнэгүй оношлуулах эрх олгожээ. Мөн Ferrari–н албан ёсны түнш болох "SHELL" тосыг монгол худалдааж эхэлсэнтэй холбогдуулан тэмцээн уралдааны шагналд бүрэн синтетиктосыг өгсөн байна.

Мөн замын цагдаагийн газарын Олон нийттэй харилцах албаны дарга дэд хурандаа Гончигсайхан, ахлах байцаагч Энхтөр нартай уулзаж хөдөлгөөний аюулгүй байдалын талаар ярилцаж цугларалтын талаар саналаа солилцсон юм.

Мөн ирэх зун энэ группынхэн аялал зохион байгуулах талаараа ярилцаж ажилдаа орсон байна.

Группэд нэгдэх хаяг:  https://www.facebook.com/groups/LandCruiserfan/

















































































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()