Олимпийн аварга Аделина Сотникова

2014-02-23, 22:00
26,454
Залуу тамирчин Аделина Сотникова (Adelina Sotnikova) нь чухал үед Уран гулгалтын ганцаарчилсан төрөлд алтан медаль авснаар, Оросуудын магнайг дахин тэнийлгэлээ. Тэрээр чимээгүйхэн, олны хараанд өртдөггүй нэгэн ч ийнхүү асар том хариуцлага, үүрэг даалгаварыг амжилттайгаар даван туулсан байна. Ингээд Олимпийн шинэхэн аваргын талаар сонирхолтой 10 баримттай танилцацгаая.
Олимпийн аварга Аделина Сотникова

Аделина Сотникова 4 настайгаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэж эхэлсэн байна. Анхны бэлтгэлдээ тэрээр конькигүй очиж байсан гэнэ.



Ээж нь охиндоо хөгжмийн боловсрол олгохыг хүсэж байсан бол, Аделина өөрөө балетаар хичээллэхийг хүсэж байсан байна. Үүнээс гадна тэрээр гимнастикаар хичээллэдэг байжээ.



Аделина 12 насандаа Оросын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж 2009 онд аварга болж байсан байна.



Түүний хамгийн анхны дасгалжуулагч нь Елена Буянова байсан аж.



Уран гулгалтаар хичээллэхийн хажуугаар Аделина сурч байсан бөгөөд түүний хамгийн дуртай хичээл нь математик, физик байжээ.



Ийнхүү алдарт хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь түүний дүү Маша хэмээн тэрээр үздэг байна. Дүү нь бие муутай учир, "дүүгийнхээ эмчилгээний мөнгийг олохын тулд уран гулгалтаар идэвхитэй хичээллэж байгаа" -хэмээн Аделина хэлжээ.



2012 оны 2 сарын 14-нд тэрээр Оросын мастер тамирчин болсон байна. Аделина Оросын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга, өсвөр насны Өвлийн Олимпийн мөнгөн медальт юм.



Тэрээр чихэрлэг зүйлсд төдийлөн дуртай биш бөгөөд хүнсний ногоог илүүд үздэг учир биеийн галбиртаа санаа зовох шаардлагагүй байдаг байна.



Аделина цахим ертөнцөөр аялах дуртай бөгөөд кинотеатр, дуурийн театр явж чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэнэ.



Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлөөр Оросын түүхэн дэх хамгийн анхны Олимпийн аварга тамирчин болсон юм. Тэрээр ихэвчлэн хамгийн сүүлд үзүүлбэрээ үзүүлэхийг илүүд үздэг бөгөөд ээжийгээ өөрийнхөө хамгийн сайн найз хэмээн үздэг. Мөн ирээдүйд дасгалжуулагч болох мөрөөдөлтэй гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()