Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Перугийн амьтан хамгаалах хүрээлэнгийн ажилчид өөрсдийн Facebook хуудаснаа далайн гахайд шар айраг уулгаж буй зургийг байрлуулан, тухайн залуусыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлсэн байна.
Залуучууд шар айргийг өвчтэй далайн гахайн аманд цутгаж байгаа нь амьтан хамгаалах хүрээлэнгийн ажилчдын уур, ундууцлыг төрүүлсэн аж.
Харин энэ бусармаг, хүн чанаргүй, цагийн зугааны бичлэг болон гэрэл зургийг нэгэн бүсгүй дарсан гэнэ.
Энэ үйл явдал нь Перугийн амьтан хамгаалагчдын сэтгэлийг үнэхээр унагасан байна. Сайн дурын ажилчид нийтлэлийн дор: “Зарим хүмүүс амьтдыг хамгаалж, нөхөн үржүүлэхийг хүсэж байхад, зарим нэг нь амьтныг зүгээр л тоглоом, зугаа гаргагч болгож байгаа нь таалагдахгүй байна. Энэ бол хүн чанаргүй хэрэг билээ. Үүнээс гадна бид тэр зугаа болсон далайн гахайг олохыг хүсэж байна” -гэжээ.
Харин мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар далайн эрэг дээр хаягдсан энэ амьтан үхсэн байж магадгүй гэнэ. Учир нь түүний зургийг ажихад тэр өвчтэй, эсвэл үхсэн мэт харагджээ.