“Univision Awards” болно

2014-02-10, 22:49
4,854
Юнител групп 8 жилийнхээ ойн хугацаанд хийж бүтээсэн ОНЦЛОХ НЭГ АМЖИЛТ-аа сар бүр танилцуулж байгаа билээ. Энэ 2-р сард Оюуны өмчийг дээдлэж, Монгол уран бүтээлчдээ дэмжин ажиллаж байгаагаа онцлож байна.
“Univision Awards” болно


Монголд анх удаа Гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн Юнител группын Юнивишн компани кино урлагийн хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулахыг зорин Холливудын их дөрвөл студитэй албан ёсоор хамтран ажиллаж, Монгол уран бүтээлчдийнхээ дэлгэцийн бүтээлийг дэмжин үнэ цэнийг нь нэмэгдүүлж, Видео сандаа байршуулан үзэгчдийн хүртээл болгож байна. Мөн тус группын бүх компаниуд зар сурталчилгаандаа зориулсан ая, шүлэг, гэрэл зураг зэргийг оюуны өмчийн эрхийн дагуу ашиглах, шинээр бүтээлгэх зэргээр өдөр тутамдаа оюуны бүтээлийг дээдлэн ажилладаг.

Сүүлийн үеийн Монгол кинонууд кино театрт гарч дуусмагц IPTV-ийн ВИДЕО САН-д байршиж, үзэгчдийн хүртээл болдог энэ жишгийг анхлан нэвтрүүлснээр одоогийн байдлаар нийт 94 киноны уран бүтээлчтэй хамтран ажиллаад байна. Ар араасаа шинээр гарах киноны уран бүтээлчид ч Видео санд киногоо оруулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсээр байгаа билээ. Иймд эдгээр уран бүтээлчдийгээ дэмжин, тэдний авъяас чадварыг нэмэгдүүлэх, бүтээлийн чанар чансааг өсгөх зорилгоор энэ оны 11-р сард Дэлгэцийн шилдэг бүтээлийг шалгаруулах “UNIVISION AWARDS”-ыг анх удаагаа зохион байгуулах гэж байгааг мэдэгдэхэд таатай байна. Юнивишны ВИДЕО САН-д байршиж буй Монгол кинонууд энэхүү шалгаруултанд орох эрхтэй юм.

Кино урлагийн салбарт хүчин зүтгэж уран бүтээлчид та бүхнийг Дэлгэцийн шилдэг бүтээлийг шалгаруулах “UNIVISION AWARDS”-д урьж байна.

Оюуны өмчийг дээдлэгч Юнител групп







Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.