Милли Браун буурцагны сүүн дээр будагч бодис хийж уудаг байна. Ийнхүү залгисныхаа дараа тэрээр хүчээр бөөлжиж өөрийн бүтээлийг туурвидаг гэнэ.
Хэдийгээр тэрээр байнга бөөлждөг ч энэ нь түүний эрүүл мэндэд огтхон ч нөлөөлдөггүй гэнэ. Тэрээр эрүүл хооллолтыг дэмждэг бөгөөд бүтээлүүдээ сарын зайтай хийдэг байна.
2005 оноос хойш ийнхүү зураг зурах болсон тэрээр Леди Гагагийн даашинзан дээр бөөлжиж олны танил болоод амжжээ.
Хэдийгээр түүний энэ ажлын арга барил төдийлөн таатай биш ч, уран зураг сонирхогчдоос эерэг үнэлгээг авсан байна. Милли хэлэхдээ: "Зургаа зурахдаа эцэст нь ямар бүтээл гарахыг би мэддэггүй. Зүгээр л өөрийн сонирхлоор аль болох өвөрмөц зүйл бүтээхийг зорьдог" -гэжээ.
“Ийнхүү ажиллахад орой нь миний толгой өвддөг. Гэхдээ энэ нь миний бие болон сэтгэлийг ариусгадаг” -хэмээн Милли хэлсэн байна.
Милли багадаа Испанид амьдарч байсан бөгөөд 13
наснаасаа эхлэн уран зураг сонирхож эхэлсэн аж. Хөрш айлынхаа
хүүхдүүдтэй нөхөрлөж чадаагүй тэрээр хотынхоо панк, рок стилийн хүмүүстэй нөхөрлөх болжээ.
Үүнээс хойш Милли ачааны машинаар Европ даяар аялаж, 17 насандаа Лондонд эргэн
ирж өөрийн сонирхлыг хөгжүүлэх үйл ажиллагааг хийх болсон байна.
Түүний бүтээл.
Видео.