Шинийн нэгний өглөө мөр зүгээ гаргах

2014-01-31, 05:20
16,040
ХҮII жарны усан могойн халааг модон морь буухиалах шинийн нэгний ёслол эхлэхэд нэг хоног үлдлээ. Энэ өдөр нийт сүсэгтэн олон хэрхэн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Мон­голын бурхны шашинтны төв Гандантэг­чэнлин хийдтэй хамтран "Өдрийн сонин" нийтэлж байна.
Шинийн нэгний өглөө мөр зүгээ гаргах

Энэ жилийн шороон үхрийн зурлага
Шинэ жаран тоологдохтой зэ­рэг­цүүлэн зурчихсан он болгоны ху­ваарийн дагуу  одоо ирж байгаа  хөх морин жил маань "Ялгуусан" хэмээх модон морь гэж түүхэнд тэмдэглэгдэх юм байна. Нод­нин­гийн "тийн ял­гуусан" хэмээх усан могой маань  ийнхүү модон моринд халаагаа өглөө. Нэгдүгээр сарын дундуур Бур­ханч лам Г.Пүрэвбат хоёр шавийн­хаа хамтаар уламжлал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Гандантэг­чэн­лин хийд тайлснаар бол "Үхэр нь ногоон толгойтой, эвэр чих сүүл хөлнүүд нь улаан, цагаан ходоод­той, хөх омруу, бүхий ногоон зүстэй, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан" байна.

Үхэр хариулаач нь "улаан нүүр­тэй, хөх дээлээ шар бүсээр бүсэл­сэн, баруун гэзэгээ чихнийхээ араар, зүүн гэзгээ чихнийхээ урдуур унжуулсан, хоёр гутлаа өмсөж, шилбүүр барьсан идэр залуу үх­рийнхээ баруун талд алхаж яваа" -байдалтайгаар дүрсэл­жээ.



Энэ нь шинжвээс
"Улирал эхлэх бүрт салхи шуургатай, жилийнхээ эхэнд хур тунадастай, дунд эцэст нь гандуу байж магадгүй. Хууль цааз чангарч үйлчлэл нь сайжирна. За­лууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд ширүүн жил болох" нигуур­тай хэмээн буужээ.

Мод нь өөртөө галыг агуулдаг тул гал махбоди давамгайлж байна. Энэ нь хүмүүсийн занг огцом түргэн болгох, бухимдуулах түүнээс болж нөхөрлөлд сэв суух болгоомжлол явдаг. Цаашилбал ашиггүй хөрөнгө оруулалт, алдагдал мөнгөний хям­ралд өртөх магадлал ихтэй. Эр модон моринд нарны илч тус болж өндөр ургахад нь шороо ус хэрэг болно хэмээн ёгтолжээ.

Мөр зүгээ гаргах хүснэгт


 
Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах тухайд
Энэ жилийн шинийн нэгэн нь хар бар өдөр баасан гаригт тохиож байна. Нар өглөө 08 цаг 21 минутад ургана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах буюу гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууц­ныханд бол орцноосоо гурваас есөн алхмаас  зүг мөрөө эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж малгай, бүс, товчоо товчлоорой. Хэрэв хүсвэл та ойр зуур өргөлийн идээ цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээ­сээ төмөр, мод мэтийн цээр гаргах домоо бэлдэж ирээрэй. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж тарниа амандаа гурав ба долоон удаа давталттай уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлага байхгүй. Мөн настан хэвтрийнхний өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэр­хийлдэг аж. Хүмүүс ертөнцийн зүг чиг дээр их будилдаг. Тиймээс урьд орой нь бүрий цагаар Алтан гадас одыг сайн тогтоож аваад түүнийг хойд зүг хэмээн баримжаалж авдаг. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрог хийн анхны цэг дээрээ буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.

Эх сурвалж. "Өдрийн сонин", Gogo.mn, Budda.mn
Монголчууд минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()