Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хүн төрөлхтөний 15%-д нь алганы урт шөрмөс байдаггүй гэнэ. Хэдийгээр ийнхүү шөрмөс байдаггүй ч энэ нь атгалтанд огтхон ч нөлөөлдөггүй байна. Харин амьтны хувьд хумсаа ил гаргахад ашигладаг аж. Та хуруугаа нугалаад чангалахад урт шөрмөс тод харагдах болно.
2. Зарим хүмүүс бие засчихаад ухаан алддаг байна. Учир нь давсаг суларсны дараа даралт багасдаг бөгөөд ийнхүү ухаан алддаг аж. Одоогийн байдлаар энэ төрлийн ухаан алдалтыг гүйцэд судлаагүй байгаа гэнэ.
3. Өндгөвч, өндөг болон бөөр нь нэг газраас үүдэлтэй. Тиймээс хэн нэгнийг өндөг рүү цохих болон өшиглөхөд нурууны доогуур өвддөг нь ийм учиртай аж.
4. Таны зүүн бөөр, баруун бөөрнөөс дээр байрладаг байна. Учир нь баруун бөөрний дээр элэг байдаг учир ийнхүү зүүн бөөрнөөс 2,5см-ийн доор байрладаг аж.
5. Хоол идэхгүй бол цусан дахь сахарын хэмжээ 2-3 хоног хэвэндээ байдаг гэнэ. Харин цусан дахь сахарын хэмжээ багасах үед таны аманд ацетон мэт зүйл амтагдах болно.
6. Насанд хүрсэн хүн, бага насны хүүхдээс цөөхан ястай байдаг. Хүн төрөхдөө 300 орчим ястай төрдөг бол нас барахдаа 206 ястай болдог байна.
7. Амьсгалах, залгих үйлдлийг зэрэг хийж чаддаггүй цорын ганц сүүн тэжээлтэн бол хүн юм. Амьтдын хувьд амьсгалах, залгих үйлдлийг зэрэг хийх нь асуудал биш гэнэ. Харин нялх хүүхэд 9 сар хүртлээ энэ үйлдлийг зэрэг хийж чаддаг байна. Үүнээс хойш бид амьсгалах, залгих үйлдлийг зэрэг хийж чадахгүй болно.
8. Хөхнийхөн товчны хэлбэрээр эмэгтэй хүнийг хүүхэдтэй эсэхийг нь мэдэж болдог байна. Төрөөгүй хүний хөхний товч нь конус хэлбэртэй байдаг бол төрсөн эмэгтэйн хөхний товчны хэлбэр нь цилиндр байдаг аж. Мөн өнгө нь хүртэл ялгаатай байдаг бөгөөд цайвар бол төрөөгүй, бараан бол төрсөн эмэгтэйн шинж гэнэ.
9. Хүний бие дунджаар 7000000000000000000000000000 атомоос бүтдэг. Энэ бол дундажаар 70 кг жинтэй хүнд агуулагдах атомын хэмжээ юм.
Мөн бидний наснаас үл хамааран атом бүр хүний бие организмаас хэдэн тэрбумаар илүү настай байдаг. Устөрөгчийн атом нь 13,7 тэрбум жилийн өмнө дэлбэрэлтийн дүнд үүссэн байна.