Маш ховор байдаг цэнхэр өнгөтэй алмааз олджээ

Өмнөд Африкийн Куллинан ордоос ховор цэнхэр өнгөтэй алмааз олдсон байна. 29,6 каратын уг чулууг нийслэл Претория хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 40км зайтай газар алмааз олборлож байсан хэсэг хүмүүс олжээ. “Чулуу нь гайхалтай тод цэнхэр өнгөтэй, төгс хэлбэртэй, өнгөлсөн чулуунаас дутах юмгүй байсан.” –гэж чулууг олсон хүмүүс мэдэгджээ.
Маш ховор байдаг цэнхэр өнгөтэй алмааз олджээ

Хөх алмаз нь алмаазуудын төрлүүдээс хамгийн ховорт тооцогддог бөгөөд Куллинан орд нь хөх алмааз олдворлох хамгийн гол уурхайд тооцогддог юм. Энэ чулуу нь Куллинан уурхайгаас олдсон хамгийн онцгой чулуунуудын нэг болж байна. Одоогийн байдлаар энэ алмаазны үнэ тодорхойгүй байгаа ажээ.

www.caak.mn

Өнгөрсөн жил Петра Диамонд компани 25,5-карат алмаазыг 16,9 сая доллараар худалдаж чаджээ. Тус компани Куллинан уурхайд 2008 оноос ажиллаж байгаа бөгөөд бас охин компаниуд нь Танзани, Ботсванд олборлолт явуулдаг ажээ. "Куллинан орд" нь алмаазны томоохон уурхай гэдгээрээ дэлхийд алдартай юм.

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()