Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2008 оны 2 сарын 19-нд Настя Белковская автын осолд орсон байна. Тэрээр маш олон өндөр үнэтэй хагалгаа хийлгэж, хоёр хөлөө тайруулсан бөгөөд сар гаруй ухаангүй хэвтжээ. Болсон явдал: Нэгэн орой Настягийн машин зам дээр зогсож асахаа больсон байна. Ингээд тэр гэр рүүгээ залгаж, санаа зовох зүйлгүй ээ. Би бага зэрэг оройтох болно хэмээн хэлжээ. Утсаар ярьсныхаа дараа тэрээр ослын тэмдэг тавих гэсэн боловч амжаагүй бөгөөд 120км\цагийн хурдтай явж байсан BMW маркын машин түүнийг дайрсан байна.
Цус нь урссан Настя зам дээр хэвтэж байхад хэн ч түүнийг үл тоон хажуугаар нь явж байлаа. Азаар нэгэн эмэгтэй жолооч түүний хажууд зогссон байна. Тэрээр Настягийн утаснаас түүний ээж Наталья Белковская руу залгаж охиных нь хэвтсэн эмнэлэгийн талаар мэдээлэл өгчээ. Харин Настягийн амьдралыг сүйтгэсэн залуу болох Алексей Гуськова-д хоёр жилийн хорих ял л оноосон байна. 25 настай залуухан бүсгүйгийн хувьд хүнд хэцүү амьдралынхан үе эхэлжээ. Настяг ухаан орсныг мэдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн түүний эмчилгээнд, протезонд зориулж хандивын данс нээж, бүсгүйн талаархи мэдээллийг цацсан байна.
Уншигчдаас цуглуулсан хандив болон одууд, уран бүтээлчдийн өгсөн мөнгө нь протезонд хүрэхгүй л байлаа. Владимир Винокур энэ талаар Оросын алдарт дуучин Иосиф Кобзонд хэлжээ. Ингээд тэрээр протезонд шаардлагатай төлбөрийг төлсөн байна. Настя Герман явж протез хийлгэх болсон бөгөөд Берлинд ирмэгцээ тэрээр гуниглаж эхэлжээ. Учир нь бүсгүй урт хугацааны турш эмнэлэгт хэвтэж, бэлтгэл хийх шаардлагатай болсон байна. Тэрээр хоёр хөлгүй болсон ч амьдралынхаа төлөө тэмцэж эхэлсэн байна.
Харин хэд хоногийн дараа Настягийн өрөөнд Дирк Гелбрехт иржээ. Германы алдарт сэтгүүлч түүний тухай мэдээллийг уншиж, сэтгэл нь ихэд хөдөлж, Настяг сэтгүүлд ярилцлга өгч, зурагаа авахуулаач хэмээн хүссэн байна.
Харин хэд хоногийн дараа Настягийн өрөөнд Дирк Гелбрехт иржээ. Германы алдарт сэтгүүлч түүний тухай мэдээллийг уншиж, сэтгэл нь ихэд хөдөлж, Настяг сэтгүүлд ярилцлга өгч, зурагаа авахуулаач хэмээн хүссэн байна.
Настяд хийсэн хагалгаа нь Германд хүртэл маш ховорт тохиолдох мэс ажилбар юм байна. Одоо Германы гэмтэл согогын эмнэлэгийнхэн Настяг сэтгэл санаагаар дэмжиж байгаа гэнэ. Эцэст нь хэлэхэд эргэн тойрныхоо хүмүүсийг баярлуулж, өөртөө итгэлтэй л байж чадвал хөгжлийн бэрхшээл гэдэг асуудал биш болохыг Настя батлан харуулж байна.