Хамгийн үнэтэй урлагийн бүтээлүүд

2014-01-20, 20:59
14,712
Орчин үед урлагийн бүтээл цуглуулах нь тансаг байдлын илэрхийлэл бус харин найдвартайгаар өөрийн хөрөнгийг хадгалсан хэрэг юм. Тиймээс хэдий чинээ өндөр үнэтэй бүтээлд өөрийн хөрөнгийг зарна төдий чинээ ирээдүйд найдвартай хөрөнгө оруулалттай болж байна гэсэн үг билээ. Ингээд DW.de сайтын шалгаруулсан хамгийн үнэтэй зарагдсан урлагийн бүтээлүүдийг танилцуулж байна.
Хамгийн үнэтэй урлагийн бүтээлүүд

1. Аварга гөлөг
Америкийн барималч Жефф Кунс “Хийлдэг гөлөг” нэртэй баримал бүтээжээ. 2013 оны 11 сард аварга гөлөг 58,4 сая доллараар худалдаалагджээ.

www.caak.mn

2. Аварга загас болон Дэмиен Херстын гавал
Британийн зураач Дэмиен Херст одоо үеийн хамгийн баян зураачдын нэг юм. Тэрээр зөвхөн хөрөнгө төдийгүй уран бүтээлээрээ ч олны анхаарлыг татдаг нэгэн. Зурган дээр байгаа бүтээл Херстийн бүтээл бөгөөд хуурамч гавлыг 8601 ширхэг алмазаар шигтгэсэн байна.

www.caak.mn

3. Хашгираа
Норвегийн зураач Эдвард Мункын зурсан “Хашгираа” хэмээх зургийг 119.9 сая долларын үнээр худалдаалжээ. Алдарт зураачдын бүтээлийн үнэ жил ирэх бүр өсөж байдаг тул ирээдүйдээ найдвартай хөрөнгө оруулалт хийсэн л гэсэн үг юм.

www.caak.mn

4. Хамгийн үнэтэй гурамсан зураг
Британийн зураач Фрэнсис Бэконы гурамсан зураг болох “Люсьен Фрейд”-ийн зураг нь уран зургийн дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл болжээ. Энэ бүтээлийг 142.4 сая доллараар зарсан байна.

www.caak.mn

5. Нүцгэлсэн дурлалт бүсгүй
“Нүцгэлсэн бүсгүй, ногоон навч болон хөх” гэсэн уран зургийг Пабло Пикассо 1932 онд зурж байсан байна. Өнөөдрийн байдлаар энэ уран зураг хамгийн үнэтэй бүтээлүүдийн тоонд багтаж байгаа бөгөөд 106.5 сая доллараар зарагдсан аж.

www.caak.mn

6. Гараас гарт
Францын алдарт зураач Поля Сезаннагийн “Хөзөр тоглогчид” бүтээл 259 сая долларын үнд хүрсэн бөгөөд хувиараа борлуулсан хамгийн үнэтэй уран зураг болсон байна.

www.caak.mn

7. Хувийн борлуулалт
Австралийн зураач Густав Климт (Gustav Klimt)-ын зургууд мөн нэлээд өндөр үнээр зарагддаг байна. Түүний “Австралийн Мона Лиза” зураг 135 сая долларын үнээр зарагдсан байна. Үүнээс гадна Голландын зураач Виллема де Кунингын “Бүсгүй III” зураг (137.5 сая доллар), Америкийн зураач Жексон Поллокийн бүтээл болох “Дугаар 5” зураг 140 сая долларын үнээр зарагдаж байжээ.

www.caak.mn

8. Милан дахь талбай
“Аварга гөлөг” зарагдахаас өмнө хамгийн баян зураачдын тоонд Германы зураач Герхард Рихтер (Gerhard Richter) багтаж байсан байна. Түүний “Миланы талбай” гэх зураг 37 сая долларын үнээр зарагдаж байжээ.

www.caak.mn

9. Мөнхийн амьдралд хөл тавих нь
2010 онд Швейцарийн барималч Альберто Жакометтигийн бүтээл болох “Алхаж буй хүн I” бүтээл 104.3 сая доллараар зарагдсан аж. Энэ нь одоог хүртэл дэлхийн хамгийн үнэтэй барималын тоонд багтаж байгаа гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()