«Чи намайг олж байна гэж төсөөл» нэртэй уг төсөлд, бүсгүй хүүхэдтэйгээ хамт байгаа мэт харагдана. Гэвч тэр өнгөрсөн үе рүүгээ, эргэн очсон нь энэ юм. Таны өмнө нэг л хүн байна.
1. 1979 он, 2006 он, Китакамакура, Япон
2. 1982, 2005, Парис, Франц
Бүтээл нь жинхэнэ авьяастны гараар хийгдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй бөгөөд зургууд нь гэр бүлийн гэрэл зургийн цомгийн халуун дотно, ердийн байдлыг харуулж байна.
3. 1976, 2005, Камакура, Япон
Гэрэл зургийн техникийн нарийн ажиллагааны хувьд гэвэл бүгд маш чанартай хийгджээ. Сүүдэр, гэрэлтүүлэг, өнгө зэрэг нь чадварлаг мэргэжилтний ажил гэдгийг харуулж байна. Эвлүүлэг гэж хэлэхийн аргагүй болжээ.
4. 1975, 2009, Франц
«Гэрэл зургуудын тоон боловсруулалт хийх явц нь “цаг үеийн машины” ажиллагаатай адил зүйл ихтэй. Би урьд нь амьдарч байсан үе рүүгээ аялан, өөрийнхөө түүхийн болон өнгөрсөн үеийн жуулчин болж байна.»- хэмээн гэрэл зурагчин ярьсан байна.
5. 1981, 2006, Япон
Чино энэ цувралд орсон зурагнуудыг нягт нямбай сонгосон бөгөөд төслийн зурганд галт тэрэг, зочид буудал, амралтын газрууд чухал үүрэгтэй ажээ.
6. 1985, 2006, Англи
«Өнгөрснийг одоогоос ялгах, хооронд нь хил хязгаар тогтоох нь төвөгтэй юм... миний бүтээлд миний насанд хүрэх үе, миний дурсамжууд тусгагдсан байгаа.»
7. «…Би тэнд ч биш, энд ч биш, би дунд хавьд нь байна, түүгээр ч зогсохгүй би өөрийгөө нэгэн зэрэг япон, англи гэж боддог.…» Зураг болгон дээрх жижигхэн охин насанд хүрсэн эмэгтэй хоёрын дунд өрнөж буй сонирхолтой “харилцан яриа” юм. Бидний өмнө нэг л хүн байна, Чино Оцука, гэвч амьдралынхаа өөр өөр үед.
8. 1985, 2005, Хятад
9. 1982, 2005, Франц
10. 1977, 2009, Франц
11. 1980, 2009, Япон
12. 1975, 2005, Испани