Тэрээр Орегана мужийн Портленд дахь Их Сургуульд уригдан лекц уншсан
бөгөөд ийнхүү харь гаригийнханы талаар сэдвийг хөндсөн байна. Энэ яриан
нь оюутнуудыг ихээхэн цочролд оруулсан гэнэ. Далай лам оюутнуудад харь
гаригийнханы талаар яриад зогсохгүй тун удахгүй эдгээр хүмүүстэй нүүр
тулан уулзах болно гэдгийг ч хэлжээ.
“Эцсийн эцэст бид харь гаригийнхантай уулзах өдөр ирнэ. Хэдийгээр тэдний гадаад дүр төрх өөр ч тэд бидэнтэй адил бүхий л зүйлийг мэдэрч, ойлгодог юм. Тиймээс бид эдгээр харь гаригийнханыг өөрсөдтэйгөө ижил хүлээн авах ёстой” -хэмээн Далай лам өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ.
Ийнхүү айлтгалаараа тэрээр "Хэрвээ бид харь гаригийнхантай таарах юм бол гадна төрхнөөс нь үл хамааран тэдэнтэй эелдэг харьцаж, тэднийг гомдоохгүйг хичээх хэрэгтэй гэдгийг сануулахыг зорьжээ. Гэхдээ хүн төрөлхтөн хамгийн анх тэднийг хараад ихээхэн цочирдох гэнэ. Учир нь тэдний гадаад төрх үнэхээр аймшигтай байх аж."
Энэ уулзалт нь хүмүүсийн амьдралд хандах хандлагыг өөрчлөх гэнэ. Хэзээ нэгэн цагт бид хүссэн хүсээгүй харь гаригийнхантай уулзах болно.
Дээрхийн гэгээн Далай Лам.