“Эрчүүдийн мөрөөдөл” хэмээх торон дотуур хувцаснууд аль хэдийн “Rakuten” дэлгүүрт худалдаалагдаад эхэлсэн байна. Энэ хувцас нь хэдийгээр эмэгтэйлэг загвартай ч эрчүүдийн физиологийн онцлогт зориулан бүтээсэн гэнэ. Үүнээс гадна торон, бантиктай гээд бүсгүйчүүдэд мөн л тохирох юм байна.
Яагаад энэхүү дотуур хувцасыг бүтээх болсон бэ? хэмээн асуухад: Эрчүүдэд бүсгүйчүүдийн мэдэрдэг тэр зөөлөн, чамин тансаг мэдрэмжийг мэдрэх боломжийг олгохыг хүссэн гэнэ.
"Надад энэ хувцасыг өмсөх их таалагдсан. Би энэ хувцасыг өмссөн үедээ тав тухыг мэдэрдэг"-гэж дэлгүүрийн төлөөлөгч Масаюки Цутия (Masayuki Tsuchiya) хэлжээ. Харин дэлгүүрийн гүйцэтгэх захирал Акико Окуномия (Akiko Okunomiya) хэлэхдээ: "Эрчүүд энэ хувцасыг маш ихээр сонирхож байгаа нь ихээхэн гайхшралыг төрүүлсэн гэнэ. Үүнээс гадна маш олон үйлчлүүлэгчид бидэнд талархсан сэтгэлээ илэрхийлж байсан”-гэжээ.
Ингээд эрчүүдэд зориулсан дотуур хувцас худалдаалагдах болсноор Японы нэгэн сайтанд үүнтэй холбоотой мэтгэлцээн, санал асуулга болсон байна. Үүнд 8000 гаруй эрчүүд санал бодлоо хуваалцжээ. Өнгө хэмжээний хувьд сонголттой бөгөөд 30 долларын үнэтэй байх юм байна.
Видео.