Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Мисс Венесуэл-2004” оны ялагч 29 настай Моника Спир болон түүний нөхөр гэмт халдлаганд өртөж амиа алджээ.
Тэднийг 2014 оны 1-р сарын 6-нд Пуэрто-Кабельо болон Валенсиягийн дунд зам дээр явж байх үед машиных нь дугуй хагарсан байна. "Дугуй хагарсан нь санаандгүй зүйл биш байсан болов уу" -хэмээн таамаглаж байгаа аж.
Хосуудын цогцос машин дотроо олдсон бөгөөд 5 настай охин нь хөлөндөө шархадсан байжээ.
Моника Спир 1984 оны 10-р сарын 1-нд Маракайбод төржээ. 2004 онд Венесуэлийн мисс болсноор Бангкокт болсон “Ертөнцийн Мисс” тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон байна. Моника тусгай байр эзэлж 4-р байранд жагсжээ.
Ийнхүү тэмцээний дараа тэрээр жүжигчний чиглэлээр Флоридагийн Их Сургуулийг төгссөн байна. 2007 онд хэд хэдэн кинонд дүр бүтээсэн аж.
Сүүлийн үед Моника АНУ-д амьдарч, жүжигчин, хөтлөгчийн ажил хийж байсан бөгөөд амралтынхаа үеэр Венесуэлдээ иржээ.
Венесуэлийн цагдаагийн байгууллагынхан сэжигтэнгүүдийг буюу 5 хүнийг баривчилсан бөгөөд тэдний зарим нь 18 нас ч хүрээгүй байсан байна. Сэжигтэнгүүд дээрэм хийх зорилготой байсан аж.
Венесуэлийн Миссийн энэ аллага нь олныг ихээхэн цочроожээ. Ерөнхийлөгч
Николас Мадуро орон нутгийн телевизээр эмгэнэл илэрхийлсэн байна. Ийм
төрлийн гэмт хэрэг Венесуэлд нэлээд тохиолддог бөгөөд гэмт хэргээр Өмнөд
Америкт нэгт ордог гэнэ. Албан ёсны мэдээллээр жилд 100 мянган хүн тутмын 39
нь гэмт халдлагад өртдөг байна.