Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. 2008 онд Швейцарийн хөл бөмбөгийн холбоо Шумахерыг Европт болсон хөл бөмбөгийн тэмцээний төлөөлөгчөөр сонгож байжээ. 2008 оны хөл бөмбөгийн тэмцээний төлөөлөгчдийн дунд хөл бөмбөгчин Стефан Шапюиза, теннисчин Рожер Федерер, цанаар гулгагч Бернхард Русси, Формула-1-ийн ахлагч Шумахер нар багтаж байсан байна.
2. 2009 оны 6 сарын 21-нд Шумахер "Top Gear" нэвтрүүлэгт Стиг болж оролцсон байна. Учир нь Top Gear-с хэнийг ч Ferrari Fxx хүлгийг жолоодохыг зөвшөөрөхгүй байсан гэнэ.
3. 2010 оны 11 сарын 14-нд Абу-Даби-ийн Гран-пригийн үеэр Шумахер эхний тойрогтоо осолджээ. Ийнхүү осолдсоны дараа хурд хүчтэй олон машинууд түүний хажуугаар нэлээд хүчтэй өнгөрсөн бөгөөд азаар хэн нэгэнтэй нь мөргөлдөөгүй байна.
4. Орос, Монгол болон Украйн гэх мэт орнуудад хурдан давхих дуртай жолооч нарыг “шумахер” хэмээн хочлох болжээ.
5. Жан Тодт болон Михаэль Шумахер нар “Astérix aux Jeux Olympiques” хэмээх кинонд дүр бүтээж байсан байна.
6. 2003 онд Японд болсон Гарн-пригийн үеэр Шумахер 6 дахь яалалтаа байгуулсан юм. Ийнхүү шагнал гардуулах ёслол, хэвлэлийн хурал, уулзалт өндөрлөсний дараа Михаэль Шумахер, түүний дүү Ральф Шумахер болон нисгэгч Оливье Панис нар нэлээд дэггүйтсэн бололтой байсан гэнэ. Михаэл асгарсан хоосон оргилуун дарсны шилний дунд амандаа тамхи зуучихсан хөргөгч түлхэж, харин дүү Ральф нь зурагт цонхоор гаргаж шидэх оролдлогыг хийж, Оливье хажуу айлын цонхыг тогшин сууж байсан гэх мэдээлэл байдаг байна.
7. Шумахер тамхийг ихэнхидээ ямар нэгэн үдэшлэгийн үеэр л татдаг аж.
8. Спортын сэтгүүлч Хельмут Карел хэлэхдээ: "Шумахер ямар ч айдасгүйгээр машинаа жолоодож, уралдаж чаддаг нэгэн бөгөөд амжилт нь хүрэх нь тодорхой байсан юм" -гэжээ. Тэрээр анх Шумахертай Макаод болсон Гран-пригийн үеэр уулзаж байсан байна. Тэрээр өөрийн үеийн 14-15 насны хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байжээ. 1990-ээд оны үед л Шумахерын талаар мэдээлэл Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарах болсон бөгөөд Карел нь Шумахерыг шууд таньсан байна.
9. “Тэр яаж ийм тайван хөл бөмбөг тоглож чадаж байна аа? Маргааш түүний хувьд чухал өдөр шүү дээ” -хэмээн Карел бодож байжээ.
“Энэ үнэхээр Германы ирээдүйтэй тамирчин гэж үү. Бүгд л бэлтгэлээ хийж, хэрхэн яаж уралдах талаараа ярьж байхад тэр ганцаараа л тайван байдалтай хөл бөмбөг тоглож байсан юм”
Харин маргааш нь болсон тэмцээнд оролцож буй Шумахерыг хараад Карел өөрийн бодлоо өөрчилсөн байна. Шумахер үнэхээр ямар ч сандралгүйгээр, зоригтой гэгч нь эргэлтүүдээр гарч байжээ. Ингээд ялалт байгуулсан Шумахер мөн л өмнөх өдөр байсан шигээ ихээхэн баярлаж байсан байна.
10. Формула-1-ийн эхний улирлын үеэр тэрээр тэмцээнээс өмнө болон дараа нь биеийн хүчний дасгал хийж болно гэдгийг харуулсан байна. Алдарт тамирчин теннис тоглох, өглөө гүйх эсвэл дугуй унах дуртай гэнэ.
11. 1994 оны Европын Гран-пригийн үеэр ямар ч цол хэргэмгүй тамирчид оролцож байсан байна. Хожим нь Д.Хилл – (1996), М.Шумахер – (1994-1995, 2000-2004), М.Хаккинен–(1998-1999) нар нийт 10 цолыг хүртсэн аж.
12. 2002 онд АНУ-д болсон Гарн-пригийн үеэр Шумахер өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Рубенс Баррикеллыг эцсийн тойрог дээр хүлээсэн байна. Ингээд сүүлийн тойрог дээрх ширүүн өрсөлдөөний дүнд, Шумахер Рубенсээс 0,011 секундын өмнө барианд оржээ.
13. Валенсид болсон тэмцээний үеэр Шумахер 3-р байранд орж байсан байна. Хэдийгээр Монакод болсон тэмцээнд, тэрээр богино хугацааны амжилтыг үзүүлсэнч түүнд эхлэх үед мөргөлдсөн гэх шалтгаанаар торгууль ноогдуулсан аж.
14. Шумахерын анхны машин нь FIAT 500 байсан байна.
15. Михаэлийн дуртай cпортуудын нэг нь Skydiving аж.
16. 2013 оны 7 сарын байдлаар Шумахер нийт 308 удаа Гран-прид оролцож байсан бөгөөд ялалтынхаа тоогоор нэгт бичигддэг байна. Тэрээр нийт 91 удаа ялалт байгуулжээ.
17. Үүнээс гадна тэрээр 2004 онд 72%, 2002 онд 65%-ийн амжилтыг нэг улиралд гаргаж байсан байна.
18. Шумахер даатгалын компанитай 90 сая долларын гэрээ байгуулсан байна. Хэрвээ Шумахер тахир дутуу болвол түүнд 20 сая доллар, хэрвээ амиа алдвал түүний гэр бүлд 10 сая долларыг өгнө гэсэн нөхцөлтэй аж.
19. 1999 онд тэрээр осолдож бүгд л түүнийг дахин уралдаж чадахгүй болов уу хэмээн ярьж байсан. Харин тэрээр дахин уралдах болсон юм. Яг энэ үед нь Шумахерыг эцэг, эх, эхнэр, хүүхэд нь дэмжиж, сэтгэлийн дэм хайрлаж байсан байна.
Тухайн үед Коринна /эхнэр нь/ ийм аюултай байхад хоёр дахь хүүхдийн талаар бодох ч хүсэл алга хэмээн хэлж байжээ. Гэхдээ Михаэлийн амжилт, азгүйтэл бүхэнд гэр бүлийнх нь чухал холбоотой гэдгийг Коринна ухамсарлаж байсан байна.