Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Израaль, Иордани бас цасаар хучигдсан байна. Агаарын температур урьд нь хамгийн хүйтэн үед ч +10-аас доош буудаггүй байсан ч одоо тэг градус орчим байна. Нутгийн оршин суугчид үүнийг “сибирийн хүйтэн” -гэж нэрлэжээ. Израйлд жишээ нь, олон сургуулиуд, машины зам хаагдсан ажээ. Тус орны өмнө зүгт бороо ихээр орж байна.
“Цасан шуурга эхэлснээс болж температур эрс буурсан явдал Ливан дахь сирийн дүрвэгсдийн хувьд жинхэнэ аюул болон хувирч болох юм” -хэмээн Лхагва гарагт Нийгмийн асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч Ваиль Абу Фаур мэдэгдсэн байна. Мөн тэрээр “байгалийн гамшигийн үр дүнд Бекаа хөндийд оршдог Литани, Оронта голууд үеэрлэсэн нь майханд амьдарч буй Сиричүүдийн амьдралд заналхийлж байна.”-гэж нэмж хэлжээ.
Ливаны сургуулиуд хаагдсан бөгөөд хүмүүс хүнсээ базааж байна. Цасан шуурганаас болж Стамбулийн зам дээр одоогийн байдлаар 37 осол гарч, 9 хүн гэмтжээ.