LG хувийн мэдээлэл хулгайлдаг уу?

Ноён Хаунтлей (Hauntley) нь LG зурагтууд хэрхэн application-ыг хувиарладгыг мэдэх зорилготой байжээ. Тэрээр Англи улсын иргэн бөгөөд мэдээллийн системийн зөвлөх мэргэжилтэй юм.
LG хувийн мэдээлэл хулгайлдаг уу?

Харин тэрээр LG-ийн зарим зурагтууд LG-ийн өгөгдлийн сан руу өөрсдийн эздийнхээ ямар суваг үздэг талаарх мэдээллүүдийг явуулдаг болохыг мэдэж авсан байна. Эдгээр зурагтууд нь хувь хүний хамгаалалтыг хийсэн байсан ч гэсэн мэдээллийг цааш дамжуулсаар байжээ.

Тэрээр цааш нягтлан судлахад эдгээр зурагтууд нь холбогдсон зүйлсээсээ мөн мэдээлэл дамжуулдаг болох нь нотлогджээ. Энэ нь LG хууль зөрчсөн гэсэн үг юм.

BBC телевизийн сурвалжлагч LG-тэй уулзан энэ асуудлаар ярилцахад, тэд манай гол зарчим нь “хэрэглэгчид бол хаан” гэж хэлээд энэ гомдлийг хүлээн авсан бөгөөд тайлбартаа: "Бид маш олон смарт зурагтуудыг борлуулалт хийдэг бидэнд энэ асуудлыг судлан залруулга хийхэд хугацаа өгөөч" -гэж хариулжээ.

www.caak.mn

Хамгаалалтын айдас
Ноён Хаунтлей анх 10 сард үүнийг анзаарчээ. Тэдний зурагт нь үзвэрийн дундуур зар сурталчилгааг гаргаж чадаж байсан нь түүнд хачин санагдсан аж.

Тэрээр зурагтын системүүдийг ухаж үзэхэд үзсэн сувгуудын  мэдээлэл гэсэн хэсгийг олж илрүүлсэн бөгөөд тэр сонголт нь идэвхгүй гэсэн хэлбэрт байжээ.

Тэр системийг унтраасны дараагаар ч зурагт мэдээллийг явуулж байсан тул тэр үнэхээр гайхшралд орсон байна. Түүгээр ч зогсохгүй явуулж буй мэдээллийн код нь 1-ээс 0 болж өөрчлөгдсөн байна. Энэ нь хэрэглэгч үүнийг унтраасан гэсэн үг аж.

Ноён Хаунтлей энэ бол үнэхээр аймшигтай зүйл гэж BBC хэлсэн. Учир нь LG зурагтууд унтарсан гэсэн командыг оруулсан хэдий ч мэдээллүүдийг үргэлжлүүлэн явуулсаар байсан нь хэрэглэгчдийг хуурсан явдал гэжээ.

www.caak.mn

Дараа нь тэрээр туршилт болгон хард дискийг зурагтанд залгаж үзсэн бөгөөд өгөөш болгон MIDGET PORN гэсэн файлыг оруулжээ. Тэрээр зурагт зөвхөн үзсэн зүйлсийн мэдээллийг дамжуулдаг гэж бодож байтал хард дискд байсан бүх файлууд (зураг, бичлэг...)-ын мэдээллүүдийг цааш дамжуулсан аж. Тэрээр үүнийг өгөөш видео болох MIDGET PORN –ийг ашиглан илрүүлсэн байна.

www.caak.mn

Ноён Хаунтлей хэдий LG үүнийг албаар аваагүй байлаа ч гэсэн хакерууд үүнийг буруугаар ашиглаж болно гэжээ. Энэ үйлдэл нь LG–ийн ажилтны хийсэн хэрэг эсвэл хаашаа энэ мэдээлэл яваад байгааг мэдэхгүй байна. Ноцтой гэдгийг л би мэдэж байна хэмээжээ.

Мэдээ орчуулж илгээсэн: Оргио

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()