“Бора-Бора” арал дээр амрагчдын нэг нь хэрхэн аварга загасыг тэврэн сэлж буйг бичлэг дээр харуулсан байна. Шумбагч эр аварга загасыг гараараа тэвэрсэн бөгөөд түүний нүүр загасны амнаас ердөө л хэдхэн сантиметрийн зайтай байжээ. Шар аварга загас нь хүн рүү тэр бүр халдаж дайраад байдаггүй ч тэд хэрвээ аюул мэдрэвэл хүн рүү дайрдаг байна. Энэ жил дайверуудын нэг нь аварга загасны шүдэнд өртөн нилээд гэмтсэн байна.
Аз болоход энэ аварга загас шумбагч залуу түүн рүү очин дороос нь түүнийг тэврэн авахад маш тайван байж, иймэрхүү маягаар нилээд хэдэн метр сэлсэн байна.
“Номхон далайн усанд Бора-Бора-н ойролцоо аварга загас хэсэг шумбагч нартай зэрэгцэн тайван гэгч нь сэлсэн.” –гэж Youtube дээр бичлэгийг тавьсан Грант Мердок бичжээ.
Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид, шумбагчдын энэ үйлдлийг тайшаахгүй байжээ. Уилл Бейтман бичлэгийг үзээд фэйсбүүктээ: «Энэ бол амьнаасаа уйдсан зүйл, нүүрнээсээ салах шилдэг арга юм» -гэжээ.
Сонирхуулахад, энэ оны хоёр сард Канадын жуулчин Бора-Борагийн ойролцоо дайвинг хийж байх үедээ шар аварга загаснаас болж гаргүй болсон юм.
Видео.