Энгийн нэгэн механикч эх барих салбарт хувьсгал хийлээ

59 настай Хорхе Одон хавчаар, вакуум–экстрактор эсвэл цэвэр орчинд хийгдээгүй кесарев хагалгааг бодвол илүү аюулгүй байж болох багажыг зохиожээ. Түүний төхөөрөмж нь хүүхдийн толгойн эргэн тойронд бэхлэгдэн төрөх сувгаар гарахад нь тусалдаг гялгар уутан ханцуй юм.

Энгийн нэгэн механикч эх барих салбарт хувьсгал хийлээ
 
“YouTube дээр нэгэн хүн гялгар уут хэрэглэн дарсны шилэн дотроос бөглөө гаргаж буй бичлэгийг үзсэний дараа түүний толгойд энэ санаа орж ирсэн.”- хэмээн ямар ч анагаахын боловсролгүй Хорхе Одон ярьж байна. Энэ бичлэгийг үзээд тэрээр энэ зарчмыг төрж буй эмэгтэйчүүдэд хэрэглэж болох юм гэдгийг ойлгосон гэж Одон ярьжээ.

www.caak.mn

www.caak.mn
 
Түүний үгээр бол суут санаа шөнө дунд төрсөн бөгөөд уг санаагаа тэрээр эхнэртэйгээ хуваалцахаар сэрээжээ. Гэвч эхнэр нь санааг нь үнэлсэнгүй, толгой эргүүлэлгүй хэвтэж унт гэж нөхөртөө хэлсэн байна. Эхнэрийнхээ дэмжлэгийг аваагүй ч, тэр яадаг ч байсан багажаа хийж эхэлжээ. Саяхан түүний бүтээлийг Дэлхий нийтийн эрүүл мэндийн байгууллага сайшаасан байна.

www.caak.mn
 
Одоогийн байдлаар төхөөрөмжийг Аргентин, Өмнөд Африкийн зарим газруудад төрөлтийг хүлээж авах бэлтгэл багатай хүмүүст тусалж болох аюулгүй хэрэгсэл болж чадах эсэхийг тодорхойлох зорилгоор туршиж байгаа ажээ. Хэрвээ төхөөрөмж өргөн хэрэглэгддэг болвол Аргентин эрийн бүтээл сүүлийн хэдэн зуун жилийн хугацаанд төрөхийн салбар дахь анхны шинэ зүйл болох ажээ. Учир нь хэдэн зуун жилийн өмнө хавчаар бий болсноос хойш хүн төрөлхтөн шинэ зүйлийг бодож олоогүй байгаа билээ.

www.caak.mn
 
Одоны төхөөрөмжийг хэрэглэх үедээ эх баригч нь эхний ээлжинд пластик малгайг хүүхдийн толгойд байрлуулах ёстой. Үүний дараа хүүхдийн толгойд гялгар уутан ханцуйг өмсгөн бэхлээд дотор нь бага зэрэг агаар оруулна. Төхөөрөмжийн тусамжтайгаар эх баригч хүүхдийн толгойг татаж, залах юм. Энэ багаж нь хүүхдийг төрөх үедээ халдвар авахыг багасгах ажээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()