Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
«Нэг удаа би студэд циркийн жүжигчидтэй ажиллаж байлаа. Бүх зүйл тун сайн болж, зургууд их сайхан гарч байв. Гэнэт би бүх зүйл их уйтгартай болохыг ойлгосон: саарал фон, гялс хийх гэрэл, студи... Энд ямар ч урамшил, сэтгэл алга. Би ёс журмыг орхин, эдгээр жүжигчдийн адил өөрийгөө илэрхийлэх арга хайхыг хүсч байгаагаа ухаарсан.» — хэмээн зурагчин ярьжээ.
Тэгээд тэрээр жүжигчдийн нэгэнд явуулын гэрэл зураг авахуулахыг санал болгожээ. «Тухайлвал ой дотор хийх трюкнууд гэхэд л ямар харагдах нь надад сонирхолтой байлаа.» Авсан зурагнуудаасаа зурагчин студийн зурган дээр дутагдаад байсан тэр эрч хүч, урам зориг, амьд сэтгэл хөдлөлийг олж харжээ. Түүнээс хойш Харпер ажилдаа зориулан парк, хотын байгаль эсвэл ой гээд янз бүрийн газруудыг сонгон өөрийн туршилтаа үргэлжлүүлсээр байна.
Өөрийн энэ төслөө Харпер: “Эх үндэс рүүгээ эргэж ирсэн нь” хэмээн нэрлэж байгаа ажээ. Гэрэл зургийн редактор бага хэрэглэсэн, нэмэлт гэрэлтүүлэг байхгүй, байгалийн төрх байдлаараа... Гол зүйлээс үзэгчийн анхаарлыг сарниулахгүйн тулд, бүх цувралууд нэг өнгийн болжээ.
Гимнастик хэцүү ч маш сайхан үзүүлбэр гэдэгтэй та бүхэн санал нэгдэх биз ээ. Ингээд энэ сэтгэл татам төслийн хамгийн шилдэг зурагнуудыг үзэхийг та бүхэнд санал болгож байна.