“Өглөгч Мод ба Би” уралдааны болзол

2013-10-22, 20:44
3,303
Удиртгал: Үндэсний Өгөх Өдөр буюу 2012 оны 11 дүгээр сарын 1-нд АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг англи монгол хэл дээр хэвлэн, нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудад үнэгүй тараан өгсөн билээ.  Энэхүү сургаалт өгүүллэгээр дамжуулан бага насны хүүхдүүдийг өгөх үйлсэд багаас нь сургах, аав ээжийн ачлал хайрыг мэдрүүлэн, зөв хүн болон төлөвших, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд уриалах зорилготой.Энэ жилийн Үндэсний Өгөх Өдөр-ийг угтан сурагчдын дунд “Өглөгч Мод” номыг уншаад төрсөн сэтгэгдлээ өөрийнхөөрөө тайлбарлах, зургаар илэрхийлэх зохион бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаж байна.
“Өглөгч Мод ба Би” уралдааны болзол

Уралдаанд ирүүлэх материалыг 2013 оны 10 дугаар сарын 24 хүртэл доорх хаягаар хүлээн авах ба ялагчдад 2013 оны 11 дүгээр сарын 1-нд шагнал гардуулна.

Уралдааны зорилго: Ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн сурагчдад эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүрээлэн буй байгаль орчинтойгоо зөв харьцах, хайртай хүмүүсээ дээдлэн хүндлэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

УРАЛДААНЫ ТӨРӨЛ:
НЭГ. ГАР ЗУРАГ
“Өглөгч мод ба би ” сэдэвт гар зургийн уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн I-Vангийн сурагчид оролцох бөгөөд уралдаанд ирүүлэх бүтээл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
•    А3 хэмжээний цаасан дээр тосон болон усан будгаар зурсан байх,
•    Бүтээлийн ард овог нэр, сургуулийн хаяг, анги, регистрийн дугаар, харилцах утсаа тодорхой бичсэн байх,
•    Нэг сурагч хэдэн ч бүтээлээр оролцож болно.

ХОЁР. ЗОХИОН БИЧЛЭГ
“Өглөгч мод ба би ”сэдэвт зохион бичлэгийн уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн VI-XIангийн сурагчид оролцох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.

•    Үгийн оновчтой сонголт хийх, зөв бичих, найруулах чадвартай байх ба өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байх,
•    Компьютерийн бичиглэл Arial 12 шрифтээр бичсэн байх,
•    Гар бичмэлээр ирүүлэх тохиолдолд гаргацтай бичсэн байх,
•    Зохион бичлэгийг 180-200 үгэнд багтаасан байх,
•    Бүтээлийн ард овог нэр, сургуулийн хаяг, анги, регистрийн дугаар, харилцах утсаа тодорхой бичсэн байна.
   
ГУРАВ. ШАЛГАРУУЛАЛТ
1)    Гар зургийн уралдаан
Нэгдүгээр байр-1 Алтан медаль, Өргөмжлөл, Зөөврийн компьютер
Хоёрдугаар байр-1 Мөнгөн медаль, Өргөмжлөл, фото зургийн аппарат
Гуравдугаар байр-1 Хүрэл медаль, Өргөмжлөл, принтер
Тусгай байр-3 Өргөмжлөл, тус бүр 50.000 төгрөг

2)    Зохион бичлэгийн уралдаан
Нэгдүгээр байр-1 Алтан медаль, Өргөмжлөл, iPhone 5
Хоёрдугаар байр-1 Мөнгөн медаль, Өргөмжлөл, iPad Mini
Гуравдугаар байр-1 Хүрэл медаль, Өргөмжлөл,iPod Touch
Тусгай байр-3 Өргөмжлөл, тус бүр 50.000 төгрөг

Уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, зохион бичлэгт шалгарсан бүтээлээр эмхэтгэл гаргаж олон нийтэд хүргэнэ.

ДӨРӨВ. Хаяг
Уралдаанд ирүүлэх гар зургийг

“Өглөгч Мод ба Би” уралдаанд
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам  
Хэвлэл мэдээллийн алба, 305 тоотгэж хаяглан илгээнэ.

Зохион бичлэгийг uglugchmod@gmail.comгэсэн хаягаар дурдсан хугацаанд ирүүлнэ. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг мэргэжлийн комисс сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлийн эзэдтэй холбоо барин, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд урина.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ
“ӨГӨХ ӨДӨР ХӨДӨЛГӨӨН” ТББ
ДЭЛХИЙН ЗӨН ОУБ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.