Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ивделе хотын Елизарова гудамжны хувийн байшингуудын нэгэнд шөнийн 02 цагт түймэр гарсан байна. Тэр үед Елена болон түүний гэр бүлийн хүн, тэдний хүүхдүүд унтаж байв.
Харамсалтай нь аврагчид 39 настай эмэгтэй, түүний 9 дэх хүүхдийн шарилыг олжээ.
Урьдчилсан хувилбараар бол түүний 8 хүүхэд аюулгүй газар гарангуут, Елена шатаж буй байшин луу өрөөнд үлдсэн хүүгийнхээ араас орсон байна. Энэ үед шатаж байсан дээвэр нуран унажээ.
Елена нөхөр хүүхдүүдийн хамт.
“Өнөөдөр шөнө Ивделе хотын хувийн нэгэн байшинд гал гарч, гэрийн эзэгтэй болон нэг хүүхэд нас баржээ. 3-13 насны 8 хүүхэд шатаж буй байшингаас гарч чадсан. Одоо тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд утаанд хордсон гэсэн онош гарчээ.”- хэмээн Life News мэдээлсэн байна.
Баатар эх өмнө нь орон нутгийн нийгмийн хамгаалалын байгууллагат ажилладаг байжээ. 9 хүүхдийн 6-г өргөж авсан байна. Ивдаль хотын төв эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн бие сайнгүй байгаа ажээ.
“Галын үеэр нас барсан эмэгтэй зургаан хүүхдээ өргөж авсан бичиг баримтаа эртнээс хууль ёсны болгосон байна. Тэд гал гарах үед түүнтэй хамт байсан байна”-гэж мөрдөн байцаах газрын төлөөлөгч ярьсан байна.
Гал гарсан шалтгааныг Мөрдөн байцаах газраас хийж буй шалгалтаар тогтоогдох ёстой бөгөөд урьдчилсан байдлаар гал тогооны өрөөнд галын голомт байсан, тэнд цахилгааны гэмтэл гарсан байж болзошгүй юм байна.