Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Прибкег 1944 оны 3 сарын 24-нд Ромийн Адреатины агуйд хүмүүсийг үй олноор нь алсан хэрэгт буруутгажээ. Италийн партизанууд SS-ийн цэргийн батальонуудын нэг рүү дайрсаны төлөө, SS-ийнхэн өшөө авч 335 энгийн номхон Италичуудыг алсан байна. Прибке энэ жигшүүртэй хэрэгт оролцсон бөгөөд үүнийхээ төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн нэг нь байсан юм.
Нацистууд ялагдсаны дараа тэр Аргентин руу зугтжээ. Энэ улсад тэрээр 50 гаруй жил амьдарсан байна. 1944 онд герман эр үйлдсэн хэргийнхээ тухай мэдэгдсэн сурвалжлагыг ганц удаа л өгчээ. Аймшигт хэрэгт оролцсон Прибкег шүүх хурал болох Итали руу шилжүүлжээ. Италийн шүүхээс нацист эрийг 15 жил шоронд хорих шийтгэл оноосон ч, түүний эрүүл мэндийн байдлаас болж 10 жил болгон багасгасан байна.
Тэрээр өнгөрсөн баасан гарагт, гэрийн хорионд байхдаа өөд болсон юм.
Сонирхуулахад, 1998 оны хавар түүнтэй ижил SS-ийн гишүүн байсан Карл Хассыг цаазаар авах ял оноожээ.