Швейцарын иргэд даварцан юмаа

2013-10-14, 22:36
26,868
Швейцарийн иргэд биелэх боломжгүй нэгэн хачирхалтай хүсэлтийг тавиад байгаа гэнэ. Тэд олон нийтийн санал асуулга явуулж, сар бүр хүн бүрт тэтгэлэг олгох талаар хэлэлцэх аж. Хэрвээ энэ санал дэмжигдвэл Швейцарь иргэн бүрт сард 2500 франк буюу 2800 долларыг олгох гэнэ.
Швейцарын иргэд даварцан юмаа

Энэ арга хэмжээг зохиох үед 126 мянга гаруй Дэлхийн өнцөг булан бүрийн дагалдагчид санал хүсэлтээ илэрхийлжээ. Баярт үйл ажиллагааг тэмдэглэхийн тулд 8 сая зоостой ачааны машиныг Берне дахь засгийн газрын ордны урд авчирчээ.



Ачаа дүүрэн зоосыг талбайгаар тарааж асгасан бөгөөд жуулчдын анхаарлыг ихээхэн татсан байна.



Зоосны ихэнхи хувийг зохион байгуулагчид буцааж хураасан бөгөөд зарим нэг нь иргэдийн халаасанд орсон нь мэдээж.



Швейцарийн дундаж цалин нь 4 мянган доллар байдаг бөгөөд энэ нь өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.



Хэрвээ энэ санал дэмжигдвэл Швейцарийн Засгийн газар иргэддээ сар бүр 2800 долларын тэтгэмжийг олгох ёстой болно. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар энэ нь ард иргэдийг санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх нэг арга зам гэнэ.



Швейцарьт жил бүр 12 орчим санал хураагчид ирдэг бөгөөд тэд ихэвчлэн тухайн оронд тулгарч буй хурц асуудлууудыг шийдэх зорилготой байдаг байна.



2009 онд Швейфцарийн газар нутаг дээр минарет бариулахгүй гэх эсэргүүцэл гарсан бөгөөд олон орны дэмжигчдийн ачаар энэ саналыг засгийн газар нь хүлээн авсан байна.



Энэ орны иргэдийн дундаж цалин 4000 доллар, дээр нь сар бүр 2800 доллар авах хүсэлт тавьж байдаг. Хэрвээ хууль батлагдах юм бол, Швейцар шиг жаргалтай орон байхгүй бололтой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()