Америкийн шорон дахь сэтгэцийн өвчтэй хүмүүс

2013-10-13, 19:21
25,615
АНУ улсад сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс санаснаас олон байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэдний дийлэнхи нь сэтгэцийн эмнэлэгт биш, шоронд амьдардаг байна. Тус улсын Нью-Йорк, Лос-Анжелес хот болон Иллинойс мужийн Кук орчимд сэтгэцийн өвчтэй хүмүүсийг байлгадаг гурван том шорон бий. Эдгээр шоронгуудад сэтгэл мэдрэлийн эмгэгийн эмчилгээ хийлгэн хоригдож буй 11,000 хоригдол-өвчтөн байдаг ажээ. Харин энэ гурван том шорон нь нийлээд 4000 л ортой юм байна.
Америкийн шорон дахь сэтгэцийн өвчтэй хүмүүс

Өнөөдрийн байдлаар ийм эмгэгтэй хүмүүс нь АНУ-ын маш том асуудал болоод байгаа аж. Учир нь шоронгийн нөхцөл байдал тийм ч сайнгүйн дээр өвчтөнгүүдийг эдгээх боломж муутай юм байна.

Гэрэл зурагчин Жен Акерман нь шоронгийн сэтгэл мэдрэлийн өвчтэй хоригдлуудын Кентукки муж дахь хэсэгт зураг дарах зөвшөөрөл авчээ.



Уг шоронгийн нэгэн тасгийн өвчтөнгүүдийг өөртөө хор хүргэхээс нь сэргийлж, бүх биеийг нь хүлж байлгадаг ажээ.



Тэнд сэтгэцийн эрүүл мэндийг сахин хамгаалах салбарын лицензтэй мэргэжилтнүүдээс гадна шоронгийн жирийн ажилчид ч алба хашина.



Энэ шорон нь 1998 онд 13 ортойгоор анх нээгдсэн бол 2008 онд 150 ортой болж өргөжжээ. Энэ хоригдол өвчтөн хөнжилгүйн улмаас даарсандаа байдгаараа атиралдсан аж.



Энэ өвчтөн хоногийн 23 цагт өөртэйгөө ярьдаг гэнэ. Удаан хугацаанд гадаад орчингоос тусгаарлагдах нь өвчинг улам хүндрүүлдэг аж.



Хоног болгон 23 цагт хоригддог торныхоо цаанаас нүдээ том болгон харж буй Энтони Росарио



Харин энэ хоригдол нарийхан цонхоор нарлуу харж байна.



Жонатон Пондер хэмээх өвчтөн камерны цонхны цаанаас инээж байна.



Нөхөн сэргээх тасгийн ажилтнууд өвчтөнгүүдэд маш сайн туслахыг хичээж ажилладаг. Учир нь тэдний нэгийн хэлснээр: “Энэ тасаг бол сэтгэцийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хүрч, эмчлэгдэхэд ганцхан алхам дутуу байгаа өвчтөнүүдийн хэсэг” - ажээ.



Эмч болон ажилтнууд руу байнга нулимдаг тул энэ өвчтөн байнга маск зүүж явах ёстой болсон байна.



Өвчтөн амиа хорлохыг оролдсон камерыг цэвэрлэж, нэгжиж буй ажилтнууд



Бобби Слейтер гэдэг нэртэй энэ өвчтөн зураг авсны дараа камер дотроо өөрийгөө дүүжилсэн гэсэн.



Энэ хоригдол өдрийн ихэнхи цагийг зөвхөн камерныхаа ханаруу ширтэж өнгөрүүлдэг.



Торны цаадах хөгшрөлт



60 настай энэ хоригдол хүн амины хэргээр энд ирсэн байна. Тэрээр өөрийнх нь бодлоор шийтгэлийг хөнгөлж, шүүгч нарыг нааштай шийдвэр гаргахад зайлшгүй хэрэг болох нотлох баримт гэж үздэг зураг, бичгүүдийг барьсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()