Монгол дахь Их Британид төгсөгчдийн Юкей Алюмнай Холбооны нээлтийн ёслол боллоо

2013-10-03, 19:03
16,276
Монгол дахь Их Британид төгсөгчдийн Юкей Алюмнай Холбоо нээлтийн ёслолоо 2013 оны 9 сарын 19-нд Их Британы элчин сайдын яамтай хамтран, Лондон хотын Захирагч Лорд эрхэмсэг ноён Рожер Гиффордын айлчлалтай давхцуулан зохион байгууллаа. Их Британид төгсөгчид, Британы бизнесийн байгууллагууд, Британы элчин сайдын яам болон хоёр орны төрийн дээд албан тушаалтнуудын төлөөлөл болох 100 гаруй хүн уг арга хэмжээнд оролцов.
Монгол дахь Их Британид төгсөгчдийн Юкей Алюмнай Холбооны нээлтийн ёслол боллоо

Монгол дахь Их Британид төгсөгчдийн Юкей Алюмнай холбооны тэргүүн Лувсандоржийн Баян-Алтай хэлэхдээ "Манай холбоо 2013 оны 7 сарын 1-нд төрийн бус байгууллагаар бүртгэгдсэн. Их Британы хатан хааны томилсон Элчин сайд Их Британи Монгол Улс хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зочилж байгаа Лондон хотын захирагч Лордын албан ёсны айлчлалын үеэр манай холбооны нээлтийг хийхийг дэмжиж  байгаад гүнээ талархаж байна." гэлээ.

Холбооны гол зорилго бол Британы боловсрол, соёлыг Монголд сурталчлах, хоёр орны бизнесийн харилцааг бэхжүүлэхэд туслах, Их Британид төгсөгчид болон Монголд ажиллаж амьдарч байгаа Британы иргэд, Британы бизнесийн байгууллагуудын хоорондын холбоо сүлжээг өргөжүүлэх явдал юм.  Иймээс Chevening болон бусад тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан Их Британид дээд боловсрол эзэмшихэд  залууст дэмжлэг үзүүлэх, боловролын зөвлөлгөө мэдээлэл өгөх,  төгсөгчид болон бизнесийн байгууллагуудыг холбох сар бүрийн уулзалт зохиох, холбогдох бусад байгууллагуудтай хамтран  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг зохион байгуулж, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх гэх мэт арга хэмжээнүүдийг голлон явуулна.

Хамгийн чухал нь Их Британид төгсөгчдийн холбоо нь Их Британид сургууль төгсөгчдийн хооронд холбоо сүлжээ үүсгэх тулгуур төв нь болохыг зорьж байна. Их Британы их дээд сургуулиудыг амжилттай төгссөн олон зуун хүн бий.  Манай Юкей Алюмнай Холбоонд элсэж мэргэжлийн холбоо, сүлжээгээ өргөтгэх, улмаар гишүүнчлэлийн давуу эрхийг эдлэхийг сонирхож байгаа Их Британид сургууль төгсөгчдийг бид баяртайгаар хүлээн авах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ukalumni.mn@gmail.com цахим шуудангаар лавлаж болохоос гадна “UK Alumni in Mongolia” facebook group-т нэгдэж манай байгууллагыг дэмжин, гишүүн болохыг уриалж байна.

Баруун гараас: Лондон хотын Захирагч Лорд Рожер Гиффорд болон Их Британиас Монголд суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Кристофор Чарльз Стюарт.





Зүүн гараас: Лондон хотын Захирагч Лорд Рожер Гиффорд, Их Британиас Монголд суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Кристофор Чарльз Стюарт болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун















Британиас Монголд суугаа Элчин сайд эрхэмсэг ноён  Кристофор Чарльз Стюарт нээлтийн үг хэллээ.



Монгол дахь Их Британид төгсөгчдийн Юкей Алюмнай Холбооны тэргүүн Л.Баян-Алтай нээж үг хэллээ.





Лондон хотын Захирагч Лорд Рожер Гиффорд нээлтийн ажиллагаанд зориулж үг хэллээ.



Зүүн гараас Монгол дахь Их Британид төгсөгчдийн Юкей Алюмнай Холбооны тэргүүн Л.Баян-Алтай, Лондон хотын Захирагч Лорд Рожер Гиффорд, Их Британиас Монголд суугаа Элчин сайд эрхэмсэг ноён  Кристофор Чарльз Стюарт болон Байгал орчин, ногоон хөгжлийн сайд С. Оюун









Монгол дахь Их Британид төгсөгчдийн Юкей Алюмнай Холбооны удирдах зөвлөлийн гишүүд хүндэт зочидын хамт.







Нээлтийн ажиллагаанд ирсэн бүх зочид.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()