Хөгжлийн бэрхшээлтэй охины амжилт

17 настай Кэрри Браун хэмээх охин Дауны синдромын өвчтэй юм байна. Гэхдээ тэрээр энэ бүхэнд огтхон ч шантралгүй байж өөрийн хүсэл мөрөөдлийн нэгийг биелүүлж чаджээ. Кэрри Америкийн нэгэн хувцасны брэндийн загварыг танилцуулсан байна. Энэ мэдээ дэлхий даяар тарж, олны анхаарлыг ихээхэн татаж, хүмүүст сэтгэлийн тэнхээ, урам зоригийг хайрласан болов уу
Хөгжлийн бэрхшээлтэй охины амжилт

Кэрригийн ээж нь “Wet Seal” хувцасны брэнд том хэмжээний хувцас үйлдвэрлэж эхэлснийг олж мэдсэн байна. Кэрри энэ хувцсыг өмсөж өөрийн Фэйсбүүк хуудаснаа Дауны синдромтой хүнд төгс зохицох хувцас байна хэмээн нийтэлжээ.

www.caak.mn

Ингээд тэрээр энэ брэндийн шүтэн бишригч болсон бөгөөд түүний ойр дотныхон “Wet Seal”-д хандаж Кэрриг компанийхаа нүүр царай болгооч хэмээх хүсэлтийг тавьсан байна.

www.caak.mn

Өөрийн шинэ хэв маягийг тэрээр “байкерын оргил” хэмээн тодорхойлж байгаа аж.

www.caak.mn

Охины идэвхитэй байдал “Wet Seal” компанийханд ихээхэн таалагдсан учир тэд охиныг Калифорни руу зураг авалтанд урьжээ.

www.caak.mn

Одоогийн байдлаар Кэрри нь facebook хуудаснаа 20,000 гаруй дагалдагчидтай байгаа гэнэ.

www.caak.mn

Зураг авалтын үеэр Кэрригийн ээж Кэрриг сандрах болов уу хэмээн айж байсан ч тэрээр огтхон ч айгаагүй бөгөөд зураг авалтын үеэр Жастин Биберийн дууг сонсож өөрийгөө тайвшруулсан байна.

www.caak.mn

Модель нөхдийнхөө хамтаар.

www.caak.mn

Модель болсон ч Кэрри огт өөрчлөгдөөгүй бөгөөд Жастин Биберийг сонсох дуртай хэвээрээ байгаа гэнэ.

www.caak.mn

Гэхдээ л Кэрри номын санч болохыг хүсэж байна гэдгээ хэлжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()