Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Турахаар шийдэхээсээ өмнө залуус ийм байжээ.
Харин одоо тэд ийм болсон байна.
Лорен 78-аар, Жастин 157 кг-аар “хөнгөн” болсон байна. Сүүлийн хэдэн жил хараагүй хамаатнууд нь тэднийг танихгүй байсан гэж тэд ярьж байлаа.
Турахаасаа өмнө тэд идэх юмнаас татгалзахгүй байх хэрэгтэй гэж үздэг байжээ. Учир нь тэгэх нь тэдэнд тааламжтай байв. Лорен турах хүсэлгүй байснаа төрөлхийн ичимхий зантайгаа холбон, харин Жастин сургуульд байхдаа өвдөгөө гэмтээснээс спортоор хичээллэхэд түүнд саад болж байсан мэтээр өөрсдийгөө зөвтгөж байлаа.
2012 оны 1 сард Жастин бөөрний өвчний улмаас эмнэлэгт хэвтсэнээр бүх зүйл өөрчлөгдсөн байна. Тэрээр шинжилгээ хийдэг аппаратанд багтаагүй бөгөөд аз болоход өвчин гайгүй байж үхлээр дууссангүй.
Энэ тохиолдолоос хойш хосууд хортой хоолноос татгалзаж, тэдэнд илүүдэл жингээсээ салахад туслах мэргэжилтэн хөлслөхөөр шийджээ. Турах явц маш хурдан явагдаж, эхний таван сар Жастин 45 кг хаясан байна. Тэрээр чихэрлэг шүүс, блин, зайдас иддэг байснаа больж өглөөгүүр төмсний боорцог сүүний уураг хэрэглэдэг болжээ.
Лорений өөрчлөлт.
“Хоолны газар луу явах хүслээ спортоор хичээллэхээр сольсоноос хойш
тэдний амьдрал улам аз жаргалтай болж, урьд нь дутагдаж байсан хайр гэрт
нь бялхаж эхэлсэн”- хэмээн гэр бүлийн хоёр ярьсан байна. “Тэр тусмаа
хамтдаа турах хичнээн амархан гээч”- гэж Жастин Лорен хоёр ярьжээ.