Усанд хийгээд л дотоож бэлэн

Дотоожинд нилээн дутагдал байдаг, жишээлвэл элэгдээд хэрэггүй болчихно, эсвэл эхнэр чинь түүнийг цагт нь угааж амжаагүй байх зэрэг. Гэвч гуниглах хэрэггүй. "Thinkgeek" сайтын сонин хачин зүйл сэтгэдэг залуучууд олон удаа хэрэглэж болох дотоожын санааг бодож олжээ. Түүнийг бэлэн болгохын тулд шилэн аяганд ус хийгээд, дотор нь хийхэд л хангалттай гэнэ. Шахаж хэлбэрт оруулсан энэ дугараг цагаан эд усыг өөртөө шингээн, хөөж эрэгтэй хүний дотуур хувцас болон хувирана. Харин түүнийг шууд өмсөж болохгүй л болов уу... нойтон шүү дээ.
Усанд хийгээд л дотоож бэлэн

Хоромхон зуур бэлэн болдог дотоож миний хувьд “Сүүлийн үеийн хамгийн хачирхалтай тэнэг бэлэг”-ээр шалгаран нэгдүгээр байр эзлэж байна. Уг дотоожыг эрэгтэй эмэгтэй аль ч хүйсний хүн өмсөж болох юм. Хүсвэл хос дотоож 4 доллараар эсвэл 7 хоног хэрэглэх төмөр савтай (төмөр савтай зарагддаг) дотоожыг 20 доллараар авч болох ажээ.



Дотны хүндээ энэ дотоожыг бэлэглээрэй!



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()