“Киев” котлет хийх арга

2013-09-07, 20:12
17,988
Орц: Бүтэн тахианы мах (эсвэл далавчтай цээжний мах), цөцгийн тос, яншуй, ногоон гоньд, гурил, хоёр өндөг, халбага сүү, хатсан талхны үүрмэг (цагаан хатсан талх илүү дээр), давс, перц.
“Киев” котлет хийх арга

Эхлээд “ногоотой” амталсан цөцгийн тосоо бэлтгэнэ: Бага зэрэг хайлсан цөцгийн тосон дээрээ бага зэрэг давс хийж, яншуй, ногоон гоньдоо хэрчээд дээр нь хийж бүгдийг хольж хутгаад гялгар уутанд хийж нарийхан болгон өнхрүүлээд хөлдөөгчинд түр хийнэ.

www.caak.mn

Дараа нь хатсан талхны үүрмэгээ бэлдэнэ. Учир нь бэлэн хатсан талхнаас амттай байдаг. Хатсан талхаа махны машинаар л машиндчихна.

www.caak.mn

www.caak.mn

Одоо тахианы махаа аваад эхлээд голоор нь хуваан зүснэ. Махыг далавчнаас нь салгаж аваад, дараа нь арьснаас нь салгаж цэвэрлэнэ. Нэг иймэрхүү юм болно.

www.caak.mn

Алхаар махаа давтаж өгнө.

www.caak.mn

www.caak.mn

Махнаас ясыг нь салгана.

www.caak.mn

Давс, хар перц цацаж амтлана.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

За махныхаа учрыг олчихлоо. Одоо өндөгөө хаглан саванд хийж дээр нь сүү, бага зэрэг давс, перц нэмж хутгана.

www.caak.mn

Өөр нэг тавганд гурил хийн, хөлдөөгчнөөс амталсан цөцгийн тосоо гаргаж ирнэ. Материалууд бэлэн боллоо.

www.caak.mn

Хоёр котлетанд зориулж цөцгийн тосоо дундуур нь хуваана.

www.caak.mn

Цөцгийн тосоо том гол махан дээрээ тавиад, жижгээр нь хөнжил шиг цөцгийн тосоо харагдахгүй байхаар хучина. Одоо том гол махаа нямбай гэгч нь котлет болгож гуриланд, дараа нь өндгөнд, дараа нь хатсан талхны үүрмэгт, дахиад өндгөнд, тэгээд хатсан талханд өнхрүүлнэ. Хэрвээ котлетыг сайн ороосон бол цөцгийн тос урсаж гарахгүй, ийм байлгахын тулд үүрмэгт хоёр дахин хийж байгаа юм.

www.caak.mn

www.caak.mn

Хайруулын тавганд тосоо халаагаад котлетаа 10 минут шарна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Шарсаны дараа илүүдэл тосыг нь шингээхийн тулд хүнсний цаасан дээр котлетаа хэсэг тавина.

www.caak.mn

За ингээд боллоо, сайхан хооллоорой!

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()